Засгийн газар өнөөдөр хуралдаж, ЭЕШ-ын товыг эцэслэн зарлана

Үнэлэх
(0 үнэлгээ)

 

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулах хугацааг товлож, зарлана гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлсэн.

Долдугаар сард болох байсан ЭЕШ-ыг халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор наймдугаар сарын дунд хүртэл хойшлуулах шийдвэрийг гаргасан. Гэхдээ хугацааг нарийн товлоогүй байсан юм.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан энэ талаар "Энэ жил ЭЕШ өгөхөөр 40 мянган хүүхэд бүртгүүлсэн. ЭЕШ-ыг хугацаандаа буюу зургаадугаар сард авсан бол 10 мянган хүүхэд шалгалтад орж чадахгүй байх бодитой эрсдэл байлаа. 2000 гаруй хүүхэд халдвар авч, 7800 гаруй хүүхэд сумын төвөөс аймгийн төв рүү орох боломжгүй байсан. Өөрөөр хэлбэл дөрвөн хүүхэд тутмын нэг нь ЭЕШ өгөх боломжгүй болсон байсан. Бид наймдугаар сардаа багтааж ЭЕШ авна" гэлээ. 

Нийтэлсэн: 2021-07-20 09:42:19

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.