Монгол Улсын Шадар сайд бөгөөд Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны дарга С.Амарсайхан өнөөдөр Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн газарт ажиллалаа.
Тус газраас газар, үл хөдлөх хөрөнгийн гурван хэмжээст зураглал, бүртгэлийн цахим системийг хөгжүүлж хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байгаа юм.
Тус цахим системийг хөгжүүлснээр газар, үл хөдлөх хөрөнгийн зураглал, тооллого, эрхийн бүртгэл олон улсын жишигт нийцэж, тэдгээрээс олох татвар, төлбөрийн хэмжээг үнэн бодитой ногдуулж, хураах боломж бүрдэх аж.
Таван жилийн судалгааны үр дүнд нэвтрүүлээд буй “Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем” нь Монгол Улсын хэмжээнд газрын харилцааны цогц үйл ажиллагааг салбар бүрийн оролцоог ханган нэгдсэн стандарт, арга зүйгээр эрхлэх мэдээллийн үндсэн суурь дата бааз учраас бусад төрийн байгууллагатай уялдаа холбоотой, нягт хамтарч ажиллах нь чухал байгааг салбарынхан энэ үеэр онцолж байв.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан газрын харилцаа, барилга, хот байгуулалтын салбарын цахим шилжилтийг сайшаагаад
- Газрын харилцааны эрх зүйн орчныг шинэчлэх,
- хиймэл дагуулын станц байгуулж, суурь мэдээллийг бүрдүүлэх,
- Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 55 хувийг 1:25000-ны масштабтай байр зүйн зургаар зурагжуулахад шаардлагатай хөрөнгийг 2022 оны улсын төсөвт тусгуулах,
- хаягийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх,
- газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг төрийн байгууллагуудад ашиглуулах,
- дундын мэдээллийн санг үүсгэх зэрэг тулгамдаж буй асуудлыг Засгийн газарт танилцуулж, бүх талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
Уг нэгдсэн цахим систем нь:
- Төлөвлөлтийн;
- Газрын биржийн;
- Үнэлгээ, татвар, төлбөрийн;
- Кадастрын;
- Хаягийн;
- Мониторингийн;
- Хот байгуулалтын гэсэн 7 цогц мэдээллийн сангаас бүрдэх ба дээрх бүх мэдээллийг иргэд, олон нийт болоод аж ахуйн нэгж, байгууллагуудад түгээх зорилгоор орон зайн мэдээллийг бүрдүүлэх, хуваалцах, ашиглах иргэд төвтэй Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтэц (Геопортал)-ийг нэвтрүүлэн суурь орон зайн мэдээллээр хангах боломж бүрэн нээгджээ.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ