
Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт УБТЗ-ын харьяа ачааны галт тэрэг осолдож тээвэрлэж явсан газрын тосны бүтээгдэхүүн асгарч байгаль орчинд ихээхэн хохирол учруулаад байгаа. Осол нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас 207 км, Орхонтуул сумын Рашаант багаас 3 км, Орхон голоос 5 орчим километрийн зайтай Бүрдийн хөтөл гэх газарт гарсан.
Түлш асгарсан газарт мэргэжлийн байгууллагууд ажиллаж байгаль орчны бохирдлыг бууруулах нэн шаардлагатай анхан шатны арга хэмжээнүүдийг авч, саармагжуулах, хөрс хуулах ажлыг зохион байгуулсан бөгөөд орон нутгийн удирдлага, холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран байгаль орчны нөлөөллийн хохирлын үнэлгээг тогтоох, нөхөн сэргээх ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын хоёр мэргэжилтэн, Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч, Улаанбаатар төмөр замын харьяа хөдөлмөр аюулгүй байдлын нэгдсэн лабораториос сольц авагч, Онцгой байдлын газрын ажилтан албан хаагчдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг шатахуун асгарсан хэсгийн талбайг нарийвчлан тогтоож, гурван хэсэгт хөрс, шар усны үер, борооны улмаас тогтсон намгийн уснаас дээж авсан юм.
Нийт 9 вагон замаас гарч унаснаас 7 нь түлш, шатахуун тээвэрлэсэн байсан бөгөөд 2 вагоны түлш таллаж асгарч, вагон савны ёроол цоорсноос шатахуун бүрэн асгарсан байна. Эвдэрсэн вагонуудаас 277.8 тонн шатахууныг зориулалтын тээвэрлэгч машинаар соруулан авсан бөгөөд нарийвчилсан хэмжилтээр нийт 150.5 тонн шатахуун хөрсөнд асгарч, 29976 м.кв буюу 2.99 га талбай хамарсныг тогтоожээ.
Байгаль Орчны Шинжилгээний лабораторийн сорилын дүнгээр шар усны эргээс авсан дээжээс нефтийн бүтээгдэхүүн 0.007 мг/л, эргээс 30-40 метрийн зайнаас авсан дээжээс 0.017 мг/л нефтийн бүтээгдэхүүн илэрсэн байна.
Хөрсний шинжилгээг 10-70 см гүнд дөрвөн үечлэлээр хийснээс стандарт хэмжээнээс хамгийн их давсан бохирдол нь 50 см гүнд тогтоогдсон. Тус газрын ургамлын хэв шинжийн хувьд үетэн-алаг өвст, голын хөндий, малын бэлчээр бүхий хөнгөн хүрэн хөрстэй.
Төмөр замын хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер, сорьц авагч нар, Онцгой байдлын газрын ажилтан, албан хаагч нартай мэдээлэл солилцон, тухайн газрын түлш асгарсан хэсгүүдийг саармагжуулах, нефтийн бүтээгдэхүүн борооны тогтоол ус, намагт илэрсэн учир тунамал шүүх далан 2-3 давхар татах, Ус, хөрсний дээж авах мониторингийн цэг тогтоох , Бохирдсон газруудыг хашиж, нөхөн сэргээлт хийж, нарийн мэргэжлийн байгууллагаар байгаль орчинд үүссэн, нөлөөлөл хохирлын үнэлгээг тогтоолгохоор ажиллаж байна.
Цаашид хөрсний бохирдлыг бууруулах, саармагжуулах, хуулсан хэсгийг нөхөн сэргээх, шаардлагатай арга хэмжээг авах юм.
Эх сурвалж: БОАЖЯ
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ