Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд "Иргэдэд үйлчлэх төв"-ийн барилгыг барьж эхэлсэн. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас захиалагчийн техникийн хяналтыг гүйцэтгэсэн тус төвийн барилга ашиглалтад ороход бэлэн боллоо.
"Иргэдэд үйлчлэх төв"-ийн барилга зоорийн давхар бүхий гурван давхар бөгөөд цагдаагийн хэлтэс, өрхийн эмнэлэг, нэг цэгийн үйлчилгээ, бүртгэлийн хэлтэс, банк зэрэг нэг цэгийн төвлөрсөн үйлчилгээтэйгээр иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж ажиллах юм. Гүйцэтгэгч байгууллагаар “ДМТМ трейд” ХХК ажиллалаа.
Эх сурвалж: Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар