
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд Нийслэлийн Эрүүл мэндийн газар (НЭМГ)-ын үйл ажиллагаатай танилцлаа. Арга хэмжээнд УИХ-ын гишүүд, нийслэл болон НЭМГ-ын удирдлага, харьяа байгууллагын дарга нар, Өрхийн эрүүл мэндийн төв, олон нийтийн байгууллагын төлөөлөл оролцсон юм. Үйл ажиллагааны эхэнд НЭМГ-ын дарга Б.Бямбадорж УИХ-ын гишүүдийг нөхцөл байдалтай танилцаж, тулгамдаж байгаа асуудал, бэрхшээлийг сонсож байгаад талархал илэрхийллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг “УИХ-ын зүгээс эрүүл мэндийн салбарт онцгойлон анхаарч, санхүүжилтийн шинэчлэлийг эхлүүлсэн. Гэвч энэ ажил удаашралтай, мөн эмч, ажилтнуудын цалин хүрэлцээгүй байгаа талаар гомдол гаргасан тул Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг есөн хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд нийслэл төдийгүй орон нутагт ажиллаж, намрын чуулганд асуудлыг танилцуулна” хэмээн хэлсэн бол УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Батлут “Ажлын хэсэг байгуулагдаад хоёр дахь удаагийн уулзалтаа НЭМГ-т хийж байна. Эрүүл мэндийн салбарын ажлын ачаалал, цалингийн асуудал сөхөгдөж байгаа. Бид үр дүнтэй ажиллахаар төлөвлөж, цаашид эрүүл мэндийн салбарын бүх ажилтан, албан хаагчтай уулзана. Ямар хүндрэл, бэрхшээл тулгарч байгааг сонсоно. Бүх шатны эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад ажиллана. Ингэж байж нөхцөл байдал, эрүүл мэндийн холбогдох хуулийн хэрэгжилтэд дүгнэлт хийнэ” гэв.

НЭМГ-ын бүтэц, хөрөнгө оруулалт, тулгамдаж байгаа асуудлын талаар тус газрын дарга Б.Бямбадорж УИХ-ын гишүүдэд мэдээлэл өгсөн юм. Тухайлбал, НЭМГ-ын харьяанд дүүргийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг, амаржих газар, өрхийн эрүүл мэндийн төв зэрэг байгууллага ордог. Тэдгээрт 7700 орчим эмч, ажилтан ажилладаг.
Энэ үеэр эрүүл мэндийн салбарынхан эрх зүйн орчин сайжирч байгаа хэдий ч санхүүгийн асуудал хүндрэлтэй хэвээр байгааг хэлж байлаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ