Дэлхийн зах зээлд ам.долларын ханш суларч байхад манайд эсрэгээрээ өсч байна. Гэхдээ энэ нь түр зуурын үзэгдэл бололтой.
Валют арилжааны "Найман шарга" төв дээр хоёр өдрийн өмнө ам.долларыг 1350 төгрөгөөр авч, 1353 төгрөгөөр борлуулж байсан. Харин өчигдрийн байдлаар ам.долларыг 1342 төгрөгөөр авч, 1345 төгрөгөөр борлуулж байсан юм. Өөрөөр хэлбэл, өмнөх өдрийнхөөсөө найман төгрөгөөр буураад байгаа нь энэ юм.
"Найман шарга" төвийн ченжүүдээс валютын ханш яагаад тогтворгүй байгаа талаар тодруулахад "Биднээс хамаарсан зүйл байхгүй. Банкууд дээр ам.долларын ханш хэлбэлзэлтэй байна. Бид үүнийг л дагаж байгаа" гэв.
Харин арилжааны банкууд ам.долларын ханшаа өмнөх өдрийнхөөсөө 5-8 төгрөгөөр бууруулсан байлаа. Энэ оны эхний улиралд ам.долларын ханш чангарсан. Энэ нь багагүй асуудал үүсгэснийг иргэд санаж байгаа байх.
"Найман шарга" төвийн ченжүүд ам.долларын ханшийг хөөрөгдөж байгаа эсэхийг Санхүүгийн зохицуулах хорооны Бичил санхүүгийн газрын холбогдох мэргэжилтнээс тодруулахад "Манай улс ОХУ-аас авах нефтийн төлбөрөө хийж эхлээд байгаа. Үүнтэй холбоотойгоор ихээхэн хэмжээний валют хойд хөрш рүү урсч байгаа. Энэ үед ам.долларын ханшид бага зэргийн хэлбэлзэл гарч байгаа бололтой. Үүнийг валютын ханшийн савлагаа хэмээн дэвэргэх шаардлагагүй" гэлээ.
Манай улс валютын ихээхэн хэмжээний нөөцтэй. Үүнийг төв банкнаас явуулж буй валютын худалдааны мөнгөний хэмжээнээс харж болох аж. Цаашид ам.долларын ханш тогтвортой байх боломж бий гэнэ.
Г.Цогзол
Нийт сэтгэгдэл: 2
-
MB nii ded chenj D. Enxjarg*** XZX n ,bankyydiin dampyyrliig tabiad zogcoxgyi Olon ylcad mongol banknii ner xyndiig ynag***aa.
Зочин 2012-07-04 13:48:31 202.72.247.138
(0)
(0)
-
hansh ahiad***rna
loli 2012-07-04 17:20:28 203.91.118.178
(1)
(0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ