
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, зөвлөх Б.Мягмар нар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар болон НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын төслийн удирдагч Виктор Лутенко тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа.
НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран Хөдөлмөрийн динамик загварыг ДТМ аргачлалаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна. ДТМ аргачлал гэдэг нь шилжилт хөдөлгөөн болон урсгал хөдөлгөөний тандалт, судалгаа бөгөөд хүн амын бодит тоог гаргах бодлого төлөвлөлт, онцгой байдлын үед ашиглах боломжтой, өндөр ач холбогдолтой аргачлал юм.
Дээрх хамтын ажиллагааны хүрээнд “Монгол дахь дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож, удирдах нь” төслийг хэрэгжүүлэхээр Улаанбаатар хот, Дархан-Уул, Баян-Өлгий аймгийг сонгоод байгаа аж. Иймээс НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагаас НЗДТГ-тай хамтран хөдөлмөрийн динамик загварыг Улаанбаатар хотод хэрэгжүүлэх чиглэлээр урт хугацааны гэрээ байгуулан ажиллах хүсэлтэй байгаагаа уулзалтын үеэр онцоллоо.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар “Төслийг хэрэгжүүлэхээр сонгосон хоёр аймагт хүсэлт илгээсэн. Одоо бид нийслэлийн удирдлагуудтай зөвшилцөлд хүрэхээр ажиллаж байна. Нийслэлд хэрэгжүүлэхээр болбол есдүгээр сараас эхлэн төслөө эхлүүлэхээр төлөвлөж байна” хэмээв. Санал болгосон төслийн талаар дотооддоо хэлэлцэн, зөвшилцөж, тодорхой шийдэлд хүрсний дараа хариу мэдэгдэх тухайгаа Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн хэллээ.
Монгол дахь НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагаас сүүлийн жилүүдэд дотоодын шилжилт хөдөлгөөний талаар төрөл бүрийн судалгаануудыг явуулж, шилжилт хөдөлгөөний учир шалтгаан, үр дүн, тулгарч байгаа гол асуудлуудыг нь нарийвчлан судалжээ. Цаашид хамтарч ажиллахаар болбол судалгааны үр дүнгүүдийг дэлгэрэнгүй танилцуулан, төсөл, хөтөлбөрүүдэд ашиглах боломжтой аж.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ