Боловсрол, шинжлэх ухааны сайд өнөөдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр багш нарыг чадавхжуулах, дахин сургах чиглэлд хамтран ажиллахаар ярилцлаа.
Монгол Улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ажиллаж байгаа 12 мянган багш байна. Тэднийг богино хугацааны сургалтад хамруулах, цэцэрлэгийн багш бэлтгэх тогтолцоог сайжруулах, цэцэрлэгийн багш бэлтгэдэг сургуулийн багш нарыг тэтгэлэгт хөтөлбөрөөр магистр, докторын сургалтад хамруулах хэрэгцээ шаардлага байгаа юм.
Шинжлэх ухааны салбарын залуу эрдэмтэн, судлаачдыг БНСУ-ын эрдэм шинжилгээний байгууллагуудад богино хугацаагаар мэргэшүүлэх, солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, биотехнологи, нано технологи, хиймэл оюун ухааныг хөгжүүлэх зорилгоор КОЙКА-аас технологи-инновацийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ, сайн дурын мэргэжилтэн авч ажиллуулах талаар ч санал солилцов.
Ковид-19 цар тахлын үед боловсролын салбараа цахимжуулсан БНСУ-ын туршлагыг Монголын хөрсөнд буулган нутагшуулах хүсэлтэй байгаагаа нэмж хэлэв.
Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллага /KOICA/ нь Монгол Улсын боловсролын салбарын томоохон донорт тооцогддог. 2022-2027 онд Боловсролын салбарт 3 төслийг хамтран хэрэгжүүлэх гэж байна.
- ШУТИС-д Хот төлөвлөлт, инженерийн тэнхим байгуулах, хот байгуулалтын салбарын боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх 5 сая.ам долларын төсөл
- ХААИС-ийн сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн холбоо уялдааг сайжруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх 5 сая.ам долларын төсөл
- ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх 8 сая.ам долларын төсөл
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ