Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу, Шанд, Рашаант багийн нутгаар өчигдөр 17:00 цагийн орчим хүчтэй аадар бороо орж, олон айл өрх үерийн усанд автсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид энэ үеэр ажиллаж, тухайн нутаг дэвсгэрт байрлах 324 айлын гэр, орон сууц усанд автсан байсныг усны гольдролыг өөрчилж, үерийн суваг шуудуунд холбосон байна. Мөн үерийн усанд хаагдаж боогдсон долоон иргэнийг аюулгүй газарт гаргаж, 5 айлын гэрийг нүүлгэн шилжүүлжээ.
Өчигдөр Орхон аймгаас гадна Архангай, Булган, Увс, Завхан, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймгийн ихэнх, Дундговь аймгийн зарим газраар болон Улаанбаатар хот орчмоор усархаг бороо орсон байна.Ус цаг уурын эрдэм шинжилгээний төвөөс өгсөн мэдээгээр ойрын өдрүүдэд усархаг, хүчтэй аадар бороо тасралтгүй орох төлөвтэй байна.
Нийт сэтгэгдэл: 3
-
Хүний зовлон дээр даажигнах гээгүй юм шүү...ХҮМҮҮСЭЭ АЛИЙН БОЛГОН ИНГЭЖ ЭД ХӨРӨНГӨ,АМЬ НАСААРАА ДЭНЧИН ТАВЬЖ ЖАЛГА СУДАГТ БУУХ ВЭ? ӨӨРСДИЙГӨӨ БОДООД ЗУНЫ ЦАГТ ДЭНЖ БАРААДАЖ БУУЖ БОЛОХГҮЙ ЮУ? ГАЛ УСНЫ ЗОВЛОН ХЭЦҮҮ ШҮҮ ...
Зочин 2012-07-06 13:41:56 90.181.142.42 (3) (1) -
ene hun unen ym helj
Зочин 2012-07-06 14:37:29 202.126.91.154 (0) (1) -
xvmvvs oorsnoo medseer bj .
Зочин 2012-07-06 18:26:08 203.91.119.100 (0) (0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.