
Үзэсгэлэнт Жюжягөү бол ЮНЕСКО-д Хятадаас бүртгэгдсэн дэлхийн байгалийн онцгой өвийн нэг. Жилийн дөрвөн улиралд Хятадын төдийгүй дэлхийн жуулчдын хөлддарагдаж байдаг аялал жуулчлалын асар том “саалийн үнээ”. Тийм атлаа байгалийг онгон зэрлэгээр нь хадгалж үлдсэн, амьтан ургамал, биологийн төрөл зүйлээрээ ч улаан хөлтнийг урдуураа алхуулалгүй ямагт нэгдүгээрт бичигдэж ирсэн гайхалтай бүс нутаг юм.
Сычуань мужийн төвд, цянь үндэстний Аба аймгийн нутагт орших энэ газрын нэрийг монголчилбол “Есөн тосгоны хөндий” гэсэн үг болно. ”Хятадын “Таван А” буюу хамгийн дээд зэрэглэлд эрэмбэлэгддэг энэхүү дархан цаазтай газар нь нийт 64297 га талбайг хамардаг. Сээр нуруутны 22, зэрлэг амьтны 21, жигүүртний 93, мөлхөгчдийн 4, хоёр нутагтны 4 төрлийн амьтад байх бөгөөд хулсны баавгай, шар самж зэрэг нэн ховор амьтад ч бий. Энд мөнх ногоон сарьдаг уулсаас гадна байгалийн усны бүх төрөл бий. Минжан мөрний цутгалбүхий асар том талбайг хамарсан Сувдан хүрхрээ, хүрхрээний дээрх хэдэн арван км үргэлжлэх гадаргын задгай их ус, кальц фтороор баялаг 100 гаруй ногоолин нуур, уулын түргэн урсгалт гол горхи гээд нүд хужирлах өвтэгш байгалийн үзэсгэлэн бүрдсэн эл газар тийм олон жуулчид хүлээж авдаг мөртөө онгон байгалийн эс ширхгийг огтхон ч хөндөлгүйгээр хадгалж чадсан нь чухам л хятадуудаас гарах нарийн нягт ухаан гэлтэй.

Тус газарт аялал жуулчлалын бүтээн байгуулалт хийхийн тулд эхлээд тэндэхийн оршин суугчдын зах замбараагүй барьсан худалдаа арилжааны навсгар обьектуудыг татан буулгаж 100 мянга гаруй метр кв талбайг чөлөөлж байгалийн нөхөн сэргээлт хийсэн байна. Мэдээж иргэдэд нөхөн төлбөрийг төрөөс олгож тэдний өмнө нь явуулж байсан үйлчилгээг стандартчилан, жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг нь орчин үеийн дэвшилтэт технологиор инновацилан шинэ нөхцөл байдалд тохирохуйц төгс болгоод шинээр бүтээн байгуулсан цогцолборууддаа шингээжээ. Ингэснээр төр, иргэний аль аль нь хожиж. Мөн энэ газраас ан амьтан агнах, ургамал жимс түүхийг хуулиар хориглож хяналтын байнгын штабууд байгуулсаны зэрэгцээ байгалийн нөхөн сэргээлтийг тасралтгүй явуулж, эрдэмтэн судлаачдын суурьшмал баг ажиллуулж, эртний онгон байгалийг улам ч өнгөжүүлэн өнөөдрийн энэ түвшинд хүргэж чаджээ. Ургамал амьтныг хамгаалах, байгалаас нь дайжуулахгүй хадгалж үлдээх зэрэг ажлыг асар их судалгаатай, шат дараалуулан хийсний дүнд хүн байгалийн холбоог ийнхүү гагнажээ. Мөн гал түймрээс сэргийлэх ухаалаг цогц системийг суурилуулсанаар тус газрын биологийн төрөл зүйлийг иж бүрэн хамгаалалтад авч чадсан юм.
ХЯТАД УЛС ЖЮЖЯГӨҮ-Г ИНГЭЖ ХАМГААЛЖ АРЧЛАХЫН ЗЭРЭГЦЭЭ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЙХАЛТАЙ БҮС НУТАГ БОЛГОН ЭРГЭЭД ТУХАЙН НУТГИЙН ОРШИН СУУГЧДЫГ ЯДУУРЛААС ГАРГАХ АШИГ ОРЛОГЫН ҮҮДИЙГ НЭЭЖ ӨГСӨН НЬ БАЙГАЛЬ ХАМГААЛЛЫГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛТАЙ ХОСЛУУЛСАН САЙН ЖИШЭЭ БОЛОН ДУРДАГДДАГ ЮМ.
Ингэхдээ жуулчдад зориулсан зам харгуй, бие засах, зураг авах газар үйлчилгээний цэг, явган аяллын болон агаарын, газрын бүхий л зам, дэд бүтцийг хамгийн орчин үеийн, тааламжтай байдлаар байгуулж тохижуулаад мэдлэг мэдээлэл авах музей үзмэрийн газрууд, аяллын хөтөч, тайлбарлагчдыг дээд зэргээр бэлтгэн суурьшуулжээ. Эндэхийн аяллын хөтөч нар нь төвд үндэстний дээл хувцас, тухайн орон нутгийн соёлын онцлогийг хадгалсан маш гоё ажлын формтой байх агаад хольцгүй цэвэр төв хятад аялгаар тайлбарлах аж. Мөн дэлхийн таван онцлох хэлээр бэлтгэгдсэн хөтөч нар зочдоо хүлээн мэхэлзэж бөхөлзөж зогсоно. Утасгүй холбоог ашиглан хүн бүхэнд чихэвч тарааж сонгосон хэлээрээ тайлбар авах боломжоор хангажээ. Хөтчөө хормойдоод явахгүй, тааваараа аялж зугаалангаа тайлбараа сонссоор явна гэсэн үг. Мөн энэ газарт байгаль хамгаалах, аялал жуулчлалыг онгон байгальтай хослуулан хөгжүүлэх талаар олон орны мэргэжилтнүүд ирж туршлага судалдаг юм байна. Дархан цаазтай газруудыг дархалж хашаад байлгүй аялал жуулчлалын эргэлтэд оруулвал хөгжлийн гайхалтай хослол болдгийг эндээс мэдэрснээ цухасхан сонирхуулахад ийм байна
Б.Занданхүү



АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ