
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий байцаагч Т.Гантулга Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяаши Хироюкитэй уулзан, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Т.Гантулга дарга халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн аюулгүй-амар тайван Токиогийн Олимпыг зохион байгуулсанд Элчин сайд Кобаяаши Хироюки болон Японы ард түмэнд баяр хүргээд, цар тахлын хүнд нөхцөл байдлыг хамтдаа даван туулахад Японы Улсын Засгийн газар, ард түмний тусламж, дэмжлэг их байгааг онцоллоо.
Түүнчлэн Япон Улсын эрүүл мэндийн хяналтын байгууллагатай хамтын ажиллагаа тогтоож, үйл ажиллагаатай нь танилцан, туршлага судлах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд, цахим засаглалын үндэсний хэмжээний цогц бодлогын E-MONGOLIA хөтөлбөрийн хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллагаас хэрэгжүүлж буй “Дижитал шилжилт-Хэрэглэгчтэй хамтарсан хяналт” хөтөлбөрт анхаарал хандуулан, хамтран ажиллахыг хүссэн байна.
Элчин сайд Кобаяаши Хироюки дэлхий дахинаа тархаад буй Ковид-19 цар тахалтай хамтран тэмцэх нь улс орнуудын нэн тэргүүний зорилт тул Япон Улсын холбогдох хяналтын байгууллагуудтай тэр дундаа Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газартай нягт хамтран ажиллахад ажил хэргийн түвшинд дэмжин ажиллахаа илэрхийлсэн байна.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ