ЭЕШ өгөх шалгуулагчид энэ сарын 22-ныг хүртэл нийтийн тээврээр ҮНЭГҮЙ ЗОРЧИНО

Үнэлэх
(0 үнэлгээ)

 

Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдрөөс орон даяар эхэлсэн.

 

Шалгалт энэ сарын 22-ны өдөр үргэлжлэх бөгөөд Улаанбаатар хотод Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх шалгуулагчид өнөөдрөөс эхлэн Ням гараг дуустал шалгалт өгөх бичиг баримт буюу иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэхээ үзүүлэн нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих боломжтой гэдгийг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.

Ташрамд дурдахад, энэ жил нийт 40,420 шалгуулагч шалгуулахаар бүртгүүлсэн бөгөөд үүнээс 8,000 гаруй нь өмнөх оны төгсөгч байгаа нь бусад жилийнхээс өндөр үзүүлэлт болж байгаа юм.

Нийтэлсэн: 2021-08-20 07:17:41

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.