Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Төрийн албаны хүний нөөцийг чадваржуулах, төрийн албан хаагчийн сургалтын байгууллагын материаллаг орчныг сайжруулах, орчин үеийн шаардлагад нийцсэн сургалтын орчин, дэд бүтэц бий болгох”, “НЗДТГ-ын дэргэдэх Сургалт, судалгааны төвийн үйл ажиллагааг бэхжүүлнэ” хэмээн тусгасан. Түүнчлэн нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд “Мэргэшсэн, чадварлаг, иргэндээ үйлчилдэг, тогтвортой төрийн албыг бэхжүүлж, төрийн үйлчилгээний үр дүн, үр нөлөөг дээшлүүлнэ” гэсэн байдаг. Энэ дагуу Нийслэлийн Сургалт, судалгааны төвөөс алба хаагчдын сургалтын хэрэгцээг тодорхойлж, агуулга боловсруулан, сургалтуудыг үе шаттай зохион байгуулж байна. 2017 оноос хойш нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын алба хаагчдад зориулан үндсэн болон сэдэвчилсэн сургалтын нийт 25 төрлийн гарын авлага, сургалтын агуулга боловсруулсан. Ийнхүү давхардсан тоогоор 7000 гаруй алба хаагчийг сургалтад хамруулсан юм.
Өнөөдөр “Монголчуудын ёс суртахууны өгөгдлийг танин мэдэх, төрийн алба хаагчийн ёс зүйг тогтоон хэвшүүлэх” сэдэвт сургалтыг зохион байгуулж, нийслэлийн 171 хорооны Засаг дарга нарыг хамрууллаа. Сургалтаар Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, академич С.Нарангэрэл монголчуудын ёс суртахууны өгөгдөл, үнэт зүйл болоод төрийн албан хаагчийн ёс зүйн тухай сонирхолтой илтгэл танилцуулж, хэлэлцүүлэв. Оролцогчид дараагийн сургалтуудаар шинэчлэн баталсан хууль болон албан хэрэг хөтлөлтийн талаар мэдээлэл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ