![]()
Энэ сарын 20-22-нд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 1048 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 671 мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 14, орон нутагт 13 иргэн гэмтэж, 4 хүн нас барсан байна.
Мөн гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 200, орон нутагт 128, нийт 328 зөрчил илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.
Үүнээс гадна 9 дүгээр сарын 1-нд оюутан сурагчдын хичээл эхлэхтэй холбогдуулан орон нутгаас нийслэл рүү чиглэх тээврийн хэрэгслийн эрчим нэмэгдэж байгаа тул жолооч, зорчигч нарыг хамгаалах бүс бүсэлж, өөрийн болон бусдын аюулгүй байдлын ханган хөдөлгөөнд оролцохыг уриалж байна. Хамгаалах бүс жолооч зорчигчдыг 80-90 хувь хамгаалдаг юм.
Түүнчлэн Жолооч нарыг хурдаа орон нутгийн замд 80 км/ц-аас хэтрүүлэхгүй байхаар замын хөдөлгөөний дүрэмд заасан ч хурд хэдий чинээ бага байна төдий чинээ өөрийн болон хайртай гэр бүл, ах дүү хамаатан садан, найз нөхдийн тань амь нас хамгаалагдах болно. Мөн мотоциклтой хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай, хамгаалалтын хэрэгсэл өмсөж өөрийн болон зорчигчийн аюулгүй байдлыг ханган хөдөлгөөнд зөв боловсон оролцох шаардлагатай байна.
Явган зорчигч зам тээврийн осолд өртөх тохиолдол ихсэх хандлагатай байгаа учир анхааралтай замын хөдөлгөөнд оролцох, гарц гармаар гарахдаа ойртон ирж буй тээврийн хэрэгслийг өнгөрөөж гарцаар гарах, мөн бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байж, гарцаар гарахдаа заавал гараас нь хөтөлж зам хөндлөн гарч байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ