Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2021 оны 8 дугаар сарын 23-нд Арабын Нэгдсэн Эмират Улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны Төрийн сайд Ахмед Бин Али Аль-Саиг-тай утсаар ярьж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
АНЭУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 3 цэцэрлэгийн төсөл амжилттай хэрэгжсэнд талархал илэрхийлжээ
Сайд Б.Батцэцэг Монгол, Арабын Нэгдсэн Эмират Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, 2021 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байгааг тэмдэглээд Монгол Улс Абу Даби хотноо ЭСЯ-аа нээхээр ажиллаж байгааг мэдээлэв. Мөн АНЭУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 3 цэцэрлэгийн төсөл амжилттай хэрэгжсэнд талархал илэрхийлж, улмаар манай орны хүүхэд багачуудын ирээдүйд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэв.
Арабын Нэгдсэн Эмират Улсын Төрийн сайд Ахмед Бин Али Аль-Саиг хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа мөн тэмдэглэж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд хоёр улс давхар татварын хэлэлцээртэй байх нь чухал ач холбогдолтойг онцлов. Сайд нар ирэх 9 дүгээр сард болох НҮБ-ын ЕА-н чуулганы үеэр уулзаж, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцохоор ярилцав.
Эх сурвалж: ГХЯ
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ