Хүнсний эрхийн бичигтэй иргэд НӨАТ-ын баримт хэвлэдэг бүх дэлгүүрээр үйлчлүүлдэг болно

Үнэлэх
(0 үнэлгээ)

 Хүнсний эрхийн бичигтэй иргэд НӨАТ-ын баримт хэвлэдэг бүх дэлгүүрээр үйлчлүүлдэг болно

Хүнсний эрхийн бичигтэй иргэд зөвхөн гэрээт 800 дэлгүүрээр үйлчлүүлдэ байсан бол одоо НӨАТ-ын баримт буюу И-баримт хэвлэдэг бүх хүнсний дэлгүүр, зах, бөөний төвөөр үйлчлүүлэх боломжтой болсон талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээллээ.

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар доорх IT компаниудын кассын систем ашигладаг дэлгүүрүүд болон томоохон худалдааны төвүүдээс эхний ээлжинд E-Mart болон Оргил худалдааны төв бидэнтэй хамтарч ажиллахаа мэдэгдсэн бөгөөд эдгээр сүлжээ дэлгүүрээр иргэд есдүгээр сарын 15-ны өдрөөс хойш үйлчлүүлэх боломжтой боллоо. Халамжийн үйлчилгээг ЦАХИМ, ИЛ  ТОД болгох шинэчлэлд хамтран ажиллаж байгаа та бүхэнд баярлалаа" гэжээ. 

 

 

 
 
Нийтэлсэн: 2021-08-25 10:30:04

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.