
Мэргэжлийн хяналтын байгууллагын ээлжит цахим хурал өнөөдөр боллоо. МХЕГ-ын дарга, улсын ерөнхий байцаагч Т.Гантулга, дэд дарга Г.Сугарбат, Д.Энхсайхан нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, үүрэг чиглэл өглөө. Ерөнхий байцаагч Т.Гантулга Нийслэл болон аймаг, хилийн боомтуудын удирдлага, албан хаагчдад аливаа хяналт шалгалтын ажлыг зохион байгуулахдаа нэн тэргүүнд зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх, сайн туршлагыг олон нийтэд хүргэх нь зүйтэй гээд дараах гурван чиглэлд онцгойлон анхаарч ажиллахыг үүрэг болгов.
Бүх шатны сургалтын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг 2021 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс үе шаттайгаар эхлүүлэх болсон. Энэ хүрээнд хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг хангах урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулж байна. Дархлаажуулалтын цэг болон тусгаарлах байрны зориулалтаар ашиглаж байсан анги танхим, оюутны дотуур байрны ариутгал, халдваргүйтгэлийн ажилд хяналт тавин бэлэн байдлыг хангуулах.
“Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй сургуулиудын хоол үйлдвэрлэлийн чанар, аюулгүй байдал, хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлт, хадгалалт зэрэгт хяналт тавьж ажиллах. Хичээл сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага бүрт халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдүүлэх, энэ үйл ажиллагаанд эцэг эхийн зөвлөлийг татан оролцуулах нь үр дүнтэйг онцлов.
Түүнчлэн халаалтын улирал эхлэхээс өмнө иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад угаар мэдрэгчийг зөв байршуулах, ашиглах талаарх зөвлөмж сэрэмжлүүлгийг тогтмол хүргэж ажиллах, түүхий нүүрс хэрэглэхийг хориглох бүсэд орж байгаа Налайх дүүргийн зуух бүхий айл өрхүүдэд угаар мэдрэгч суурилуулах, нийт аж ахуйн нэгж байгууллагын халаалтын зуухны аюулгүй ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо.
Мөн намрын ургац хураалт, төмс хүнсний ногооны тээвэрлэлт, хадгалалт, улаанбуудайн болон ирэх хаврын үрийн нөөц хийгээд чанарт анхаарч ажиллахыг даалгалаа.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.


A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ