Дэлхийн улс орнуудад төрийн захиргаа, нийтийн удирдлагын чиглэлээр ажилладаг, суралцдаг, судалдаг хүмүүсийн цагаан толгой болсон Овен Е. Хьюсийн “Төрийн захиргаанаас нийтийн удирдлагад” номын тав дахь хэвлэл албан ёсны эрхтэйгээр монгол хэлнээ хэвлэгдлээ. Уг номын нээлтийг наймдугаар сарын 23-нд Азийн сангийн “Хотын засаглалыг сайжруулах” төсөл, Нийслэлийн Сургалт, судалгааны төв хамтран зохион байгуулсан юм. Үйл ажиллагааг нээж, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, Төрийн Албаны Зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Швейцарын Хөгжлийн Агентлагийн хамтын ажиллагааны дэд захирал Бенуа Мейэр-Биш нар үг хэллээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Овен Е.Хьюсийн 2018 онд хэвлэгдэн гарсан “Төрийн захиргаанаас нийтийн удирдлагад” бүтээлийн тавдугаар хэвлэлийг албан ёсны эрхтэйгээр монгол хэлнээ орчуулан та бүхний гар дээр хүргэж байгаад баяртай байна. Энэхүү бүтээлийг орчуулснаар эрдэмтэн судлаач, их дээд сургуулийн багш, оюутнууд, төрийн албан хаагч, ном сонирхогчдод томоохон хөрөнгө оруулалт болно. Тус номыг монгол хэлнээ орчуулах зөвшөөрөл олгосон Спрингер Нэйчөр (Springer Nature) хэвлэлийн газар, зохиогч Овен Е.Хьюст талархаж байгаагаа хэлмээр байна. Мөн тус номыг орчуулсан Төрийн удирдлагын эксперт Ц.Даваадулам, хянан тохиолдуулсан Олон улс судлалын доктор П.Наранбаяр, НЗДТГ-ын төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд болон уг ажлыг санхүүжүүлсэн Швейцарын хөгжлийн агентлаг, Азийн сангийн “Хотын засаглалыг сайжруулах” төслийн нэгжийнхэнд талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье” хэмээв.

Номын нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн удирдлагуудаас гадна Төрийн албаны зөвлөл, ЗГХЭГ, Удирдлагын Академи, ШУА, МУИС, ШУТИС болон бусад их дээд сургууль, олон улсын байгууллагын төлөөлөл, албан хаагчид, эрдэмтэн, судлаачид цахимаар оролцож, санал сэтгэгдлээ хуваалцлаа. Мөн нээлтийн ажиллагааны үеэр зохиогч Овен Е.Хьюс мэндчилгээ дэвшүүлсэн юм.
НЗДТГ Азийн сантай хамтран “Хотын засаглалыг сайжруулах” төслийг Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр 2015 оноос эхлэн амжилттай хэрэгжүүлж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ