
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа болон ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай нар өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хороонд ажиллалаа. Тус дүүргийн дөрөв болон 26 дугаар хорооны зааг дээр 640 хүүхдийн суудалтай, хоёр ээлжээр хичээллэх ерөнхий боловсролын сургууль баригдаж байгаа юм. Одоогоор барилгын ажил 85 хувьтай байгаа аж.

Тус сургуулийг орос хэлний сургалттай болгох хүсэлтийг Гадаад харилцааны яам болон ОХУ-ын Элчин сайдын яаманд өгсөн. Тиймээс холбогдох албаны хүмүүс өнөөдөр сургуулийн барилгын явцтай танилцаж, санал солилцлоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Сумъяабазар дэд төвүүдийг түшиглэн хотын төвлөрлийг задлах, захын дүүргүүдийг хөгжүүлэхээр ажиллаж байгаагаа илэрхийлээд, энэ хүрээнд тус сургуулийг орос сургалттайгаар эхлүүлэх нь олон талын ач холбогдолтойг онцоллоо. Тэрбээр “Бид ирээдүй болсон хүүхдүүдэд орос хэлийг сургах, олон жилийн түүхтэй ах дүү найрамдлын харилцааг өвлүүлэх, Оросын соёлыг сурталчлан таниулах ёстой” гэлээ. ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов энэ саналыг дэмжихээ илэрхийлж, боловсролын салбарын мэргэжилтнүүдтэй дахин уулзалт төлөвлөн, хамтран ажиллахаа хэлсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ