Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран өнөөдөр 11:00 цагт Төрийн ёслол, хүндэтгэлийн "А" танхимд хэвлэлийн бага хурал зарлалаа.
Энэ үеэр "XXI зууны Монголын ирээдүй-2100 оюутан" хөтөлбөр болон олон улсын олимпиадад амжилттай оролцсон хүүхдүүдийг урамшуулахтай холбоотой Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоёр зарлиг гарсан талаар мэдээлэх юм.