
Эх сурвалж: МҮХАҮТ
ХБНГУ-ын нийслэл Берлин хотод Монголын мэдээлэл, худалдааг дэмжих төв нээгдлээ. Монгол Улсыг Европын холбооны улсад сурталчлах, Монголын мэдээлэл, худалдааг дэмжих зорилготой тус төвийн нээлт наймдугаар сарын 27-нд болж, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Д.Ганбат, Бундестагийн гишүүн М. Грунд, К. Күлитц, М.Хэльд, Берлин хотын захирагч М. Мюллер, тус төвийн гүйцэтгэх захирал Н.Эрдэнэцогт, ТРАМ төслийн Ахлах эксперт К.Круг болон ХБНГУ-ын Гадаад харилцаа, Эдийн засгийн яамдын холбогдох албан тушаалтнууд, Германы бизнесийн танхим, компаниудын төлөөлөгчид оролцов. Нээлтийн арга хэмжээнд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О. Амартүвшин цахимаар оролцож, мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрбээр “Европын Холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр 2017 оны гуравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн “Монголын худалдааг дэмжих төсөл” нь шинэчилсэн “Хөнгөлөлтийн Ерөнхий Систем” (GSP+)-ийн ашиглалтыг сайжруулахаар Монголын бизнес эрхлэгчдэд томоохон дэмжлэг үзүүлсэн. Тус төслийн хүрээнд эдийн засгийг төрөлжүүлэх, уул уурхайн бус бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр Монголын 100 гаруй жижиг дунд үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжийг чадавхжуулан, таван кластерыг хөгжүүлж, Европын холбооны улсууд руу тухайлан ХБНГУ руу гүүрээ тавьж чадсан” гэдгийг онцоллоо.
МҮХАҮТ нь энэ төвийг Берлин хотод нээх тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг Монгол-Германы Бизнесийн Холбоотой 2019 оны арваннэгдүгээр сард байгуулж байсан бөгөөд Монголын бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжсэн төв Берлин хотод нээгдсэнээр гадаадын хөрөнгө оруулалтыг татах, Монголын бараа бүтээгдэхүүнийг Европын холбооны зах зээлд амжилттай нэвтрүүлэх боломж нээгдэж байна.
Шинэчилсэн хөнгөлөлтийн ерөнхий системд Монгол Улс хамрагдсанаар манай улсаас 6,300 орчим нэр төрлийн бараа Европын Холбооны улсуудад гаалийн татваргүй нэвтрэх боломж бүрдсэн юм.
Эх сурвалж: МҮХАҮТ
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ