
Нийслэлийн есөн дүүргийн хороод хоорондоо харилцан сайн туршлагаа судлах, туршлагыг нутагшуулан хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор www.manaikhoroo.mn сайтыг хөгжүүлэн ажиллуулж байна. Энэхүү системийг ашиглах, харилцан суралцах арга зүйг нийслэлийн хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд чиглүүлэгч багш нарыг бэлтгэх сургалтыг Нийслэлийн Сургалт, судалгааны төвөөс зохион байгууллаа. Сургалтыг танхимаар болон цахимаар явуулж, 17 сургагч багш бэлтгэсэн байна.
Энэ удаагийн сургалтад НЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Швейцарын хөгжлийн агентлагийн Засаглалыг дэмжих хөтөлбөрийн ахлах ажилтан Л.Золзаяа, Азийн сангийн Cуурин төлөөлөгч Марк Кэйниг, Ази номхон далайн бүсийн нутгийн удирдлагын сүлжээ (LOGIN)-ий зөвлөх Шантану Лахири нар оролцсон юм. Зочид харилцан суралцах арга зүйг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар өнөөдрийг хүртэл зохион байгуулсан ажлын үр дүнг өндрөөр үнэлэн, цаашдын ажилд амжилт хүссэн юм.

Харилцан суралцах арга зүйг нэвтрүүлэх, ижил түвшний байгууллагуудын сайн туршлагыг тодорхойлох, танилцуулах, түгээн дэлгэрүүлэх, нутагшуулах ажлыг Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр НЗДТГ, Азийн сан хамтран хэрэгжүүлж буй Хотын засаглалыг сайжруулах төслийн хүрээнд үе шаттайгаар зохион байгуулж байна. Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр хороод өөрийн дотоод үйл ажиллагаанд хэрэгжүүлж байгаа шилдэг сайн туршлагыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, бусад хороонд нутагшуулах зорилгоор нийслэлийн нийт хороодын дунд “Сайн туршлага тодорхойлох, танилцуулах, түгээн дэлгэрүүлэх болзолт уралдаан” -ыг өнгөрсөн онд зарлаж байсан. Тэрхүү уралдаанд нийслэлийн хэмжээнд 144 хороо оролцож, өөрсдийн сайн туршлагаа тодорхойлж ирүүлсэн байдаг. Тэдгээрээс дүүрэг, нийслэлийн түвшинд хэлэлцүүлэг зохион байгуулж 27 сайн туршлагыг шалгаруулж байжээ.

Цаашид дүүрэг, хороодын албан хаагчдад зориулсан Харилцан суралцах арга зүйн сургалтуудыг Нийслэлийн Сургалт, судалгааны төвөөс үе шаттай зохион байгуулах бөгөөд нийслэлийн хороод сайн туршлагаа солилцон, харилцан суралцаж, хамтран хөгжихөд нь дэмжлэг үзүүлэх юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ