
Хөтөлбөрийн зорилго
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн боловсролын салбарыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд уул уурхайн салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулж, улс орноо хөгжүүлэхэд оршино.
Хөтөлбөрийн хамрах хүрээ
Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудын 2 болон түүнээс дамжааны оюутнуудыг хамруулна.
Тавигдах шаардлага:
1. Дараах мэргэжлийн чиглэлээр суралцаж буй магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрийн 2,3,4,5-р дамжааны өдрийн ангийн оюутан байх. Үүнд:
- Уул уурхайн ашиглалтын технологи
- Геологи
- Инженер геологи, инженер эдийн засаг
- Гидрогеологи
- Уул уурхайн менежмент
- Уул уурхайн маркшейдер
- Ашигт малтмалын баяжуулалтын технологи
- Уурхайн машин тоног төхөөрөмж
- Уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт
- Агрономи
- Хөрс судлал, агрохими
- Ойн инженер
- Экологи, байгаль хамгаалал
- Байгаль орчны нөхөн сэргээлт
- Хэрэглээний хими
- Хими инженер;
2. Сурах хүсэл эрмэлзэл өндөртэй, анги хамт олноосоо сурлагын амжилтаар манлайлсан, сурлагын голч дүн 3.2 болон түүнээс дээш байх;
3. Нийгэм олон нийтийн ажил, урлаг спортын тэмцээн зэрэг арга хэмжээнд оролцсон байх;
4. Бусад тэтгэлэгт хөтөлбөрүүдэд давхар хамрагдаагүй байх.
Бүрдүүлэх материал:
1. Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн албан ёсны тодорхойлолт болон дүнгийн хуулбар;
2. Уралдаан тэмцээнд оролцож, сурлагын амжилт болон урлаг, спортоор гаргасан амжилтыг гэрчлэх материалын хуулбар;
3. Иргэний үнэмлэхийн хуулбар 1 хувь, 1 хувь цээж зураг;
4. Оюутны тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл 1 хувь;
5. “Хариуцлагатай уул уурхай миний бодлоор...” сэдэвт эссе /500-аас дээш үгтэй/.
Материал хүлээн авах
Материалыг 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 16.30 цаг хүртэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн оффисын ресепшн дээр эсвэл шуудангаар хүлээн авна.
Оффисын хаяг: 15160 Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж 8, Финанс төв, “Эрдэнэс Тавантолгой” ХК.
Жич: Хугацаа хоцорсон болон дутуу бүрдүүлсэн материалыг хүлээн авахгүй. Материалыг нэгтгэн дугтуйнд хийж хүргүүлнэ үү.
Шалгаруулалтын дүнг зарлах
30 оюутныг шалгаруулж, батламж олгох өдрийг шалгарсан оюутнуудад мэдэгдэнэ.
Тэтгэлгийн хэмжээ 1,000,000 /нэг сая/ төгрөг (ХХОАТ болох 10%-ийн татвар суутгагдана.)
Дараах цахим хаяг, утсаар хариуцсан ажилтантай холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Утас: 976-75055555 /707/
Цахим хаяг: [email protected]
Веб хуудас: www.ett.mn

АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ