
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Иргэн, хуулийн этгээдэд зориулсан газрын удирдлагын цахим систем” буюу гар утасны Egazar аппликэйшн хөгжүүлж хэрэглээнд нэвтрүүлээд байна. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 43 нэр төрлийн төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй. Дээрх системийг хэрэглээнд нэвтрүүлснээр 27 нэр төрлийн төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр авах боломж бүрдэж байна. Үүнд:
- Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах
- Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх
- Эзэмшил газраа хэсэгчлэн шилжүүлэх
- Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний зориулалт өөрчлөх
- Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний талбайн хэмжээ өөрчлөх
- Газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаанд бүртгэх
- Газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаанаас чөлөөлөх
- Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ нөхөн авах
- Газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ нөхөн авах
- Газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болгох
- Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний Э дугаар буюу Улсын бүртгэлийн дугаар авах
- Газар эзэмших эрхийн барьцаанд бүртгэлгүй лавлагаа олгох
- Газрын кадастрын мэдээллийн санд барилга, хаяг бүртгүүлэх
- Газрын зөрчлийн мэдээлэл илгээх, хүлээн авах
- Эзэмшиж буй газраа өмчлөх хүсэлт гаргах
- Газрын төлбөр төлөх
- Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд санал өгөх
- Газрын хянан баталгааны мэдэгдэл авах
- Газрын хянан баталгааны дүгнэлт гаргах
- Нийслэлийн нутаг дэвсгэрт газар өмчлөөгүй тухай тодорхойлолт гаргаж өгөх
- Газрын төлбөрийн нэхэмжлэлийн дугаар авах
- Газар эзэмшигч, ашиглагчийн оноосон нэр өөрчлөх
- Газрын гэрчилгээний төлбөр төлөх
- Газрын байршлын кадастрын зургийн төлбөр төлөх
- Газар эзэмших, ашиглах эрхийн цахим дуудлага худалдаанд оролцох
- Өөрийн газрын дэлгэрэнгүй мэдээлэл авах
- Шинээр газар эзэмших эрх авах хүсэлт гаргах, санал илгээх зэрэг үйлчилгээг e-gazar гар утасны аппликэйшнээр дамжуулан авч шийдвэрлэн ажиллаж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ