
Өршөөл үзүүлэх тухай хууль 2021 оны долдугаар сарын 2-ны өдөр батлагдаж, долдугаар сарын 6-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Шүүхээс тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-7.3 дахь хэсэгт зааснаар 1061 ялтанд оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольжээ.
Үүнээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн 92 хүнд шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн хугацааг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон байна.
Зорчих эрхийг хязгаарлана гэдэг нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг шүүхээс нэг сараас таван жил хүртэлх хугацаагаар өөрийн оршин суух газраас явах, тодорхой газар очихыг нь хориглож, тогтоосон чиглэлээр зорчих үүрэг хүлээлгэхийг хэлнэ.
Шүүхээс хэрэгтний явах маршрутыг тогтоож өгөх бөгөөд ял эдэлж буй хүн тогтоосон чиглэлээс гарч, хориглосон бүс рүү явж байгаа бол ялтныг хариуцсан шийдвэр гүйцэтгэгч ажилтанд дохиолол очих юм. Улмаар шийдвэр гүйцэтгэгч нөхцөл байдлыг хуулийн хүрээнд хянаж, нягтлаад, дараагийн шатны арга хэмжээг авах хуулийн зохицуулалттай.
Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон ялтнуудын үйлдсэн гэмт хэргийн төрлийг авч үзвэл дийлэнх хувийг буюу 480 буюу 45.2 хувь нь хулгайлах гэмт хэрэг, 167 буюу 15.7 хувь нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн хүмүүс эзэлжээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ