Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд 2019 оны дөрөвдүгээр сард байгуулагдсан Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Улаанбаатар хотын дулаан хангамжийн төсөл” хэрэгжиж эхэлсэн. Төслийн хүрээнд 8А,В,Г магистраль шугамыг өргөтгөн шинэчлэх, 5 ба 12 дугаар магистралийн холбоос 2х600 мм голчтой шугам шинээр барих барилга угсралтын ажлыг 2021 оны долоодугаар сарын 03-ны өдөр эхлүүлжээ. Есдүгээр сарын 01-ний өдрийн байдлаар ажлын явц 66–70 хувийн гүйцэтгэлтэй байна. Батлагдсан хуваарийн дагуу шугам угсралтын ажил энэ сарын 15-нд, нөхөн сэргээлтийн ажил 10-р сарын 15-нд дуусах юм.
Ковид-19 цар тахлын нөлөөгөөр төслийн барилга угсралтын ажилд ашиглагдах ган хоолой болон бусад үндсэн тоноглолуудын нийлүүлэлт саатсан хэдий ч шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлсний дүнд эхний ээлжийн 744 метр шугамын ажлыг гүйцэтгэж, хугацаанаас нь өмнө буюу 2021 оны наймдугаар сарын 27-ны өдөр ажиллагаанд залгасан байна.
Ингэснээр Баянгол дүүргийн 5, 6-р хорооны нутаг дэвсгэр дэх X хорооллын нийт хэрэглэгчдийн 90 хувийг буюу 39 орон сууцны 3250 айл өрхийг хэрэглээний халуун усаар хангагджээ.
Дараагийн ээлжид Саппоро, Цамбагар худалдааны төв орчмын хэрэглэгчдийг хангадаг шугамыг есдүгээр сарын 07-ны өдөр хэсэгчлэн залгахаар ажиллаж буй аж. Энэ хэсгийн шугамыг залгаснаар Сонгинохайрхан дүүргийн 13, 14-р хороо буюу I хорооллын 8, 9, 11, 13, 12, 12а, 14, 15, 16, 17, 18-р байрууд, Өрхийн эмнэлэг, СХД-ийн ажилчдын байр, ОСНААУГ-ын контор, 107-р цэцэрлэг,101-р цэцэрлэг,112-р цэцэрлэг СХД-ийн Эрүүл мэндийн төв, Халиун толгой ХХК, СХД-ийн замын цагдаа, 99-р цэцэрлэг, Герман сургалтын төв, 36-р сургууль, 86-р сургууль, Өрхийн эмнэлэг халуун усаар хангагдана хэмээн ЭХЯ-наас мэдээлэв.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ