ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛЫН ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

Үнэлэх
(0 үнэлгээ)

 Мэргэжлийн хяналтын байгууллагаас Нийслэлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн ашиглалт, аюулгүй ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байна.

Шалгалтаар хазайсан шон 500, таггүй шон  47, өнгө үзэмж нь зэвэрч муудсан гэрэлтүүлгийн шон 1345 ширхэг,  асахгүй гэрэл 209, эвдэрч хэмхэрсэн гэрэлтүүлгийн толгой 25 ширхэг байсныг илрүүлэн  Улсын ахлах байцаагчийн хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтэд хяналт тавин  ажиллаж байна. Мөн шалгалтаар бүрэн бүтэн байдал нь алдагдсан удирдлагын самбар, ил задгай унжилт ихтэй сип утас ашиглаж байсан зэрэг зөрчил дутагдлууд илэрчээ.

Хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.

 

Нийтэлсэн: 2021-09-07 09:19:26

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.