
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Вена дахь НҮБ-ын салбар төвд 2021 оны есдүгээр сарын 6-ны өдөр зочилж, НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-ын Ерөнхий захирал Ли Ёнгтой уулзалт хийв.
Манай улсын үйлдвэрлэлийн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, эрчим хүч, хүрээлэн буй орчны салбарт байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр ЮНИДО-той хамтран төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж, тодорхой үр дүн гарч байгааг УИХ-ын дарга сайшаав.
Дэлхийн банк зэрэг олон улсын банк, санхүүгийн байгуулагатай хамтран үйлдвэрлэлийн хөгжил, экспортыг дэмжих чиглэлээр Монгол Улсын хөгжлийн зорилтуудын хэрэгжилтэд ЮНИДО хувь нэмрээ оруулж байгааг Ерөнхий захирал Ли Ёнг дурдаж, “Экспортыг дэмжих төсөл (EDP)”-ийн “Баталгаажуулалтын үйлчилгээ, чанарын удирдлагыг сайжруулах” төсөл нь хамтын ажиллагааны шинэ боломж юм гэдгийг онцлов.
“Малын гаралтай түүхий эдийг боловсруулах нэгдсэн парк/бүс байгуулахад үзүүлэх дэмжлэг–3 үе шаттай” төсөл, “Хөдөө аж ахуйн, үйлдвэрлэлийн кластерт ингэний сүү, сүүн бүтээгдэхүүний экспортыг дэмжих төсөл”-ийг манай улс ЮНИДО-той хамтран хэрэгжүүлж эхлэхээр тохиролцоод байгаа бөгөөд тэдгээрийг үр дүнтэй шуурхай хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллана гэдгээ талууд нотлов.
УИХ-ын дарга Г.Занданшатар 2021 оны есдүгээр сарын 7-8-ны өдрүүдэд Австри Улсын Вена хотноо болох “Парламентын дарга нарын дэлхийн V бага хурал”-д оролцоно.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ