
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын өгсөн үүрэг даалгаврын дагуу Хотын даргын орлогч нар иргэдтэй уулзаж байна. Иргэдийн санал, бодлыг сонсож, санаачилгыг үйл ажиллагаандаа тусгах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор хотын удирдлагууд иргэдтэй уулзаж байгаа юм. Тухайлбал, Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар нутгийн захиргааны байгууллагуудын холбогдох албан тушаалтнуудын хамт зарим иргэнийг хүлээн авч уулзан, тулгамдсан асуудлыг нь сонслоо. Иргэд газрын давхцал арилгуулах болон зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьж, бусдын эзэмшил газарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн зөрчлийг арилгуулах шаардлагатай байгааг албаныханд уламжилж байв. Түүнчлэн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд төрийн өмчийн сургууль, цэцэрлэг барьж байгуулах асуудлаар тус дүүргийн зургадугаар хорооны иргэдийг хүлээн авч уулзсан юм.
Уулзалтын үеэр Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар холбогдох байгууллагуудад хэд хэдэн үүрэг даалгавар өгөв. Тухайлбал,
- Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзварыг өргөтгөх,
- Орон сууцны хорооллуудад дундын холбоос зам гаргах байдлаар замын хөдөлгөөний ачааллыг бууруулах,
- Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд төрийн өмчийн сургууль, цэцэрлэг барих асуудлаар тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулах,
- Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Ажлын хэсэг гаргаж, дээрх иргэдийн газрын маргаантай асуудлыг хуулийн дагуу шалган, шуурхай шийдвэрлэхийг тус тус үүрэг болголоо.
НЗДТГ-аас дээрх үүрэг даалгаврыг албажуулж, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. Дээрх уулзалтыг цаашид тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ