
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын “FAV” компанийн захирал Хайко Шулертай өнөөдөр уулзлаа. Уулзалтаар мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх чиглэлээр хамтран ажиллаж, Улаанбаатар хотын иргэд, залуучуудыг Герман Улсад сургалт-дадлага хосолсон тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах асуудлаар санал солилцсон юм. Уулзалтад НИТХ-ын тэргүүлэгч Д.Энхтуяа, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Төсөл, хөтөлбөрийн хяналт, зохицуулалтын хэлтсийн дарга М.Аясгалан болон албаны төлөөлөл оролцлоо. Уг тэтгэлэгт хөтөлбөр хоёр үе шаттай явагдах бөгөөд хамрагдах хугацаа 2.5 жил байхаар төлөвлөжээ. ХБНГУ-ын мэргэшсэн ажилтан бэлтгэх Тюренгиний агентлагийн санал болгож буйгаар хэлний суурь шалгуурыг хангасан суралцагчдыг тус тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах боломжтой юм.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Монгол Улсад нэн шаардлагатай байгаа мэргэжлийн судалгааг нарийвчлан гаргах нь чухал. Цахилгаанчин, засварчин зэрэг мэргэжлийн боловсон хүчин Монголд хэрэгтэй байгаа. Энэ төрлийн мэргэжилтэн бэлтгэдэг 60 гаруй сургалтын байгууллага манай улсад бий. Герман Улстай хамтран хэрэгжүүлэх төслийн гол онцлог нь сургалтаа дуусгаад, тухайн улсдаа үргэлжлүүлэн ажиллах, мөн дараагийн шатны сургалт буюу магистрын түвшинд суралцах боломж олгож байгаа нь юм” хэмээн ярив.
Харин ХБНГУ-ын “FAV” компанийн захирал Хайко Шулер “Герман Улс Монголтой олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаад баяртай байдаг. Бид хамгийн гол нь хэл сурах, өөртөө цаг гаргах зоригтой хүүхдүүдийг сургах хүсэлтэй байна. Тэтгэлэгт хөтөлбөрийг бид таван улсад хэрэгжүүлэх гэж байгаагийн нэг нь Монгол. Хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийн 95 хувь нь сургалтаа амжилттай төгсдөг” гэлээ.
Тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Герман Улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим, ажил олгогчдын холбоо зэрэг байгууллагууд нэгдсэн бөгөөд суралцагчид өдрийн талд хичээлдээ сураад, бусад цагт нь ажил хийх боломжтой байхаар төлөвлөж байгаа юм байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ