БНСУ-д байгаа монгол иргэдэд хувьцааны данс нээнэ

Үнэлэх
(0 үнэлгээ)

Эх орны хувь хишиг болох хувьцааг иргэн бүрт олгох ажлыг хилийн чанадад өрнүүлэхээр болжээ. Тодруулбал, Өмнөд Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа хувьцаагаа авах хүсэлтэй иргэдийн дансыг тус улсын Ансан хотод долдугаар сарын 22-нд нээхээр болсон байна. Үүнээс гадна хувьцааны талаарх мэдлэг олгох сургалт зохион байгуулж, “Хувьцааны цагаан толгой” номыг тараах гэнэ.
 Хувьцааны данс нээх энэхүү ажлыг “Стандарт инвестмент” компаниас зохион байгуулах ажээ. Ийнхүү хувьцааны дансаа нээлгэхийн тулд Ансан хот дахь Гадаад иргэдийг дэмжих, орчуулга, зөвлөгөө өгөх төвд долдугаар сарын 22-ны 14.00-18.00 цагийн хооронд очих хэрэгтэй юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг БНСУ дахь 010-2349-9923 дугаарын утаснаас лавлах боломжтой гэнэ.

Нийтэлсэн: 2012-07-16 09:54:08

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.