“ШУДАРГА ЁС” ЭВСЭЛ: ДЭД САЙДААР АЖИЛЛАХ ТУРШЛАГАТАЙ ХҮН ЭЛСҮҮЛНЭ

Үнэлэх
(1 үнэлгээ)

АН-ыг Засгийн газраа хэрхэн бүрдүүлэх бол гэсэн таамаг баяр наадмын хуушуурын хачир болон амнаас ам дамжин яригдлаа. АН-ынхан энэ удаад МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийг сонгосон. Тиймээс энэ эвсэлд дор хаяж 4-5 сайдын суудал өгөх нь ойлгомжтой. “Шударга ёс” эвслийн хувьд боловсон хүчин тэр дундаа сайд болох шалгуурт тэнцэх хүнээр тун маруухан улс төрийн хүчин.

АН-ынхан энэ удаагийн Засгийн газраа хэрхэн бүрдүүлэх талаар нам доторхи фракцуудынхаа саналыг сайтар сонсч байгаа гэсэн. Ямартай ч, нам дотроо “Алтангадас” фракцын нөлөө өндөр хэвээр байгаа гэдгээ баталж АН-ын дарга Н.Алтанхуяг Ерөнхий сайд болно гэдгээ зарлав. Ингэхдээ өнөөдөр хуралдах ҮЗХ-ны хурлаар энэ асуудлаа эцэслэх гэнэ. “Алтангадас” фракцын хүчтэй өрсөлдөгч “Шонхор”-ын удирдагч З.Энхболд УИХ-ын дарга болох юм гэнэ. Н.Алтанхуяг, З.Энхболд нарын дунд болсон хэлэлцээр иймэрхүү байдлаар өндөрлөж. Мэдээж, З.Энхболдын шунал УИХ-ын дарга болсноор дуусахгүй нь ойлгомжтой. Тэрээр фракцынхаа хоёр ч хүнийг сайдын суудал руу зүтгүүлж байгаа гэнэ. Ингэхдээ Г.Баярсайхан гишүүнийг БОАЖ-ын сайд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга асан УИХ-ын гишүүн С.Эрдэнээг НХХ-ийн сайдад зүтгүүлэхээр тохиролцсон байх талтай.

АН “Шударга ёс” эвсэлтэй хамтарч төр барих дөрвөн жилд байгалийн баялгийнхаа ачаар манай улсын эдийн засагт асар их хэмжээний мөнгө орж ирэх магадлалтай гэсэн таамгийг эдийн засагчид гаргах болсон.

Тиймээс энэ л үед улсын мөнгөний авдраа зөв хүнд атгуулах нь АН-ын хувьд толгойны өвчин болоод буй. Өмнө нь Сангийн сайдаар ажиллаж байсан, мэдлэг туршлагыг нь ч бодсон С.Баярцогтод эрдэнэсийн авд­рын түлхүүрээ өгч мэдэх л юм.

Гэхдээ АН-даа олон жил хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэсэн, Монголдоо толгой цохидог эдийн засагчийн нэг гэгддэг Р.Амаржаргал ч мөн энэ суудалд санаатай байгаа сурагтай. Магадгүй Р.Амаржаргалыг Сангийн сайдаар тавьбал С.Баярцогт Гадаад харилцааны сайд болох гэнэ. АН-ынхан Х.Тэмүүжинд ХЗДХ-ийн сайдын суудлаа өгөхөөр аль эрт тохиролцсон гэдгийг хэвлэлүүд мэдээлж байсан. Х.Тэмүүжин гишүүн өнгөрсөн дөрвөн жил 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг явдлыг сөхөж, энэ хэрэгт холбоотой албан тушаалтнуудыг Төрийн ордонд дуудаж байцаалт авч олны анхаарлыг татаж чадсан нэгэн. Тиймдээ ч энэ удаад АН-ын удирдлага түүнд Хууль зүй дотоод хэргийн сайд болох санал тавьсан гэсэн.

АН-ын гишүүд “Шударга ёс” эвсэлд аль аль яамаа өгөх талаар олон хоног хэлэлцэж. Ингээд Эрүүл мэндийн салбараа МАХН-д өгөхөөр санал нэгдсэн бололтой. Н.Энхбаярыг зовох цагт хамгийн түрүүнд гар сунган тусалсан Н.Удвалыг энэ суудалд суулгах аж. Н.Удвал УИХ-ын сонгуульд Архангай аймагт нэр дэвшээд бүдэрсэн. Тиймээс Н.Энхбаяр түүнийг гудамжинд үлдээхийг хүссэнгүй. Ямар ч байсан нэг яам толгойлуулах нь ойлгомжтой. Өнөөгийн Засгийн газрынхны нүүрийг ХХААХҮЯ хамгийн сайн тахлаж байгаа. Учир нь, Монгол Улс 50 сая малтай боллоо хэмээн баахан шоудсан. Харин 50 сая малтай яамыг хэн толгойлох бол. Тус яамны дэд сайд асан Х.Золжаргалыг тавина гэсэн яриа ч гарах болж.

“Шударга ёс” эвсэл ядаж байхад боловсон хүчин муу­тай. 4-5 яаманд нь сайд ол­дохгүй зүдэрч байхав дээ. Нэгэнт хамтарсан Засгийн газар байгуулж буй хойно МАХН-МҮАН “Шударга ёс” эвс­лээс Тэргүүн шадар сайд то­милно. Д.Тэрбишдагва Тэргүүн шадар сайд болж, АН-ынхан Г.Батхүүгээ Шадар сайдын суудалд залах бололтой.

Харин Ч.Улаан  УИХ-ын дэд дарга болох магадлалтай. Хам­тарсан Засгийн газар бай­гуулж буй хойно УИХ хоёр дэд даргатай байж таарна. Харин АН-ын хувьд Р.Гончигдорж энэ албан тушаалд тохирох нэгэн гэдэгтэй маргах хүн гарахгүй л болов уу.

Эрдэс баялаг, эрчим хүч­ний сайдаа АН-ынхан өөрсдөө авахаар ярилцаж буй. Л.Гантөмөр энэ салбарыг удирдах хүний тоонд нэр нь багтсан байна билээ.

Батлан хамгаалах яамаа АН-ынхан хамтрагчдаа өгч мэдэх нь. Ингэхдээ Д.Батцогт тус яаманд очих сурагтай.

ЗГХЭГ-ын даргын албыг Ч.Сайханбилэг хаших гэнэ. АН-ынхан “Монгол хүн 2020” хөтөлбөрийн багийнхныг сайдын суудалтай зууралдуулах бодлого барина гэдгээ зарласан. Тиймдээ Ч.Сайханбилэг Монгол Улсын сайдаар ажиллах аж.

ЗТБХБ-ын сайдаар Х.Бат­тулгыг тавина гэсэн таамаг сон­гуулийн маргаашаас яриг­даж эхэлсэн. Түүний хувьд энэ салбарыг удирдаж байх хугацаандаа томоохон төсөл хөтөлбөр эхлүүлсэн. АН-ыг засаг барих үед л “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр, шинэ төмөр замын ажлууд хийг­дэх учиртай. Тиймээс аж­лаа мэдэх хүн тавина гэ­дэг үүднээс Х.Баттулга энэ салбартаа эргэн ирэх бололтой.

АН-ынхан Хөдөлмөрийн яамтай болно гэж ам гарсан. Засгийн газрын бүтэц хэлэлцэх үед энэ асуудал хөндөгдөж л таарна. Харин энэ яамыг хэнээр удирдуулах бол. О.Чулуунбатын хувьд УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшсэн ч амжилт олоогүй. МАХН-МҮАН-ынхан О.Чулуунбатыг зүгээр л золигт гаргахгүй нь тодорхой. Түүний хувьд улс төрөөс хөндийрөхгүй байхын тулд яам толгойлох ажил руу гар дүрэх нь тодорхой. Тэрээр магадгүй Хөдөлмөрийн яамтай ирэх дөрвөн жил нөхөрлөж мэдэх л юм. БСШУЯ-ыг АН-ынхан анхнаасаа л С.Ламбаад амласан гэнэ. Тэрээр энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэрээ татаж авсан. Ингэхдээ алсаа бодож, сайдын суудал горилж ийм шийдвэр гаргасан гэх юм билээ. С.Ламбааг Эрүүл мэндийн сайдаар ажиллах үед нь багш хүн эмчийн ажлыг мэдэхгүй, мэргэжлийн бус хүн гэсэн шүүмжлэл олонтаа сонссон. Харин тэрээр энэ удаад мэргэжлийнхээ дагуу БСШУЯ-аа авах нь. Ийм байдлаар сайд нараа томилдог юм байж. Гэтэл дэд сайд, агентлагийн дарга нарын томилгооны асуудал ч араас нь гарна. АН-ын хувьд төрд олон жил айлын хатавчинд байсан. Тиймээс сүүлийн жилүүдэд боловсон хүчний хомсдолд орох шахсан. Харин “Шударга ёс” эвслийн хувьд боловсон хүчин гээд байх зүйл үнэхээр байхгүй. Тиймдээ ч дэд сайдад санал болгочих чадвартай нэгэн олдохгүй сандарч байгаа сурагтай.
 

Нийтэлсэн: 2012-07-16 10:15:12

Нийт сэтгэгдэл: 9

  • Зочин

    chi shudarga es evsliig bolovson huchingui gej yun ta*** medeelel ogood bn aa.humuusiin tarhi ugaasan ,neg t***iig barimt***san medeelel bicheed bhiin .durgui hurchlee

    Зочин 2012-07-16 10:53:01     24.7.204.33          (0)       (0)
  • Зочин

    Гантөмөр Эрдэс баялаг эрчим хүчний сайд болно. Гоёо гоё. Тэгээд дараа нь ЕС болох тавилантай хүү дээ.

    Зочин 2012-07-16 11:23:19     182.160.52.41          (0)       (0)
  • Зочин

    UDVAL MONGOL ULSIIHAA NER HUNDIIG GUTAAJ ANU-d ZAHIDAL ILGEEJ BAISAN. YAJ SAID BOLGOH BE. NAM DAMJIGCH AVGAI

    Зочин 2012-07-16 11:28:00     124.158.125.121          (0)       (0)
  • Зочин

    UDVAL MONGOL ULSIIHAA NER HUNDIIG GUTAAJ ANU-d ZAHIDAL ILGEEJ BAISAN. YAJ SAID BOLGOH BE. NAM DAMJIGCH AVGAI

    Зочин 2012-07-16 11:28:01     124.158.125.121          (0)       (0)
  • Зочин

    Said boloh hyn haa mundah ve dee

    Зочин 2012-07-16 11:33:48     124.158.110.73          (0)       (0)
  • Зочин

    Said boloh hyn haa mundah ve dee

    Зочин 2012-07-16 11:33:48     124.158.110.73          (0)       (0)
  • Зочин

    Хамтарсан засгийн газарт санал хүргүүлэх нь. Би ямар ч ажил голохгүй хийж чадна. Намайг***ь нэг яамны сайд болгож өгнө үү. Горьдлогожаваас

    Зочин 2012-07-16 12:00:24     49.0.134.110          (0)       (0)
  • Зочин

    Дэд сайд гэдэг***бан тушаал балин хамартаас улбаатай үүнийг ор тас орхиод Т.н.б нь яамныхаа үүрэгт ажлаа хийж байх нь зүйтэй

    Зочин 2012-07-16 12:53:37     122.254.127.66          (0)       (0)
  • Зочин

    Тэр олон янз бүрийн салют***дуулаад нэр дэвшүүлээд байсан хүмүүс нь хаачсан юм? Ардын намаас бусад нь эрээвэр хураавар хүмүүсийн цуглуулга л байлаа ш дээ. Ийм байдлаар яваад дуртай дурны хонгионуудыг тавиад байхаар улс хөгжихгүй байгаам даа. Сайд болоод байж дээ

    Ганчимэг 2012-07-16 16:41:05     202.179.20.187          (0)       (0)

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.