Хуулийг гардан хэрэгжүүлэх учиртай шүүх, прокурорын ажилтнууд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан “мөнгө угааж”, авлига авч хөрөнгөжсөн хэрэгт удаа дараа нэр холбогдох болсон энэ цаг үед тэдгээрт тохирсон шийтгэлийг хэрхэн оногдуулж байгаа нь олны анхаарлыг зүй ёсоор татаж буй.
Тэгвэл Нийслэлийн Прокурорын газрын ерөнхий прокурор асан Ш.Нямдоржид АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн, албадан саатуулах явцад гэрээс нь их хэмжээний валютыг эд мөрийн баримтын хамт хураан авч, улмаар өнгөрсөн гуравдугаар сард үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг.
Гэвч НПГ-аас хүргүүлсэн саналын дагуу түүнд холбогдох хэргийг хялбаршуулан шийдвэрлэх замаар нийтийн албанд томилогдох эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасаж, 14 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан ч олны дургүйцлийг төрүүлээд байна. Гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох төрийн сангийн хохирол нөхөн төлүүлэх дансанд байршиж буй 199 сая төгрөгийг улсын төсөвт шилжүүлснээр уг хэрэг хаагдсан аж.
Хуулийн дээр сандайлж, хоромхон хугацаанд хөрөнгөжсөн гэгдэх түүний фракцид өмгөөлөгч Б.Баасандорж, НПГ-ын орлогч прокурор Ц.Насанбат, прокурор Л.Бүжинлхам нарын нэр багтдаг бөгөөд тус салбарт бугшсан энэ мэт хүн үүнээс ч олон байх магадлалтай юм.
Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон “хурган”, “төлгөн” дарга нарынхаа толгойг энэ мэтээр илж, аалзны тор шиг хэлхсэн авлигын сүлжээг нь хав дарж байгаа цагт хуулийн салбарын дунд шатны ялзрал хүрээгээ тэлж, хүчгүй төрийн хүчирхийлэгч болох цаг тун удахгүй ирэх вий.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ