Шадар сайд С.Амарсайхан Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ “Алтанбулаг" чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцаж, хилийн боомтыг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой шийдлүүдийг хэрэгжүүлэхээр тогтов.
Алтанбулаг чөлөөт бүс нь 500 га талбайтайгаас өдгөө 10 га талбайд нь 20 гаруй аж ахуйн нэгж байнгын үйл ажиллагаа явуулж байна. Чөлөөт бүсийн бараа эргэлт 2019 онд 5,5 сая ам.доллар байсан бол өнгөрсөн онд 6,5 саяд хүрч өссөн тухай Алтанбулаг Чөлөөт бүсийн захирагч Ж.Амаржаргал танилцуулав.
Цахилгаан хангамжийн асуудал олон жилийн турш яригдаж байгаа бөгөөд Сэлэнгэ аймгийн төвөөс 35 мВт-ын шугам татаж чөлөөт бүсийг дангаар хангах шаардлага тулгарч буйг Шадар сайд Засгийн газрын хуралдаанд ойрын хугацаанд танилцуулж шийдвэрлүүлэхээ илэрхийлэв. Сэлэнгэ аймгаас Алтанбулаг сум руу татсан 35 мВт цахилгааны шугам нь орон нутгийн эрчим хүчний хэрэгцээг хангадаг учраас чөлөөт бүсийн цахилгаан хангамж дутагдалтай явж иржээ.
Шадар сайд С.Амарсайхан "Чөлөөт бүсийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлснээр аж ахуй эрхлэгчид олноор очиж, төрөл бүрийн үйлдвэрлэл явуулахын зэрэгцээ тээвэр ложистикийн цогц үйл ажиллагаа хөгжих бүрэн боломжтой учраас энэ асуудалд онцгой анхаарна. Ази, Eвропыг холбосон стратегийн ач холбогдол бүхий чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд бүх талын оролцоо чухал. Төр засаг бодлогын хүрээнд хийх ажлаа хийгээд шийдээд явна. Аймаг орон нутаг, Чөлөөт бүсийн захиргаа ч бас өөрсдийн нөөц бололцоогоор ажиллах ёстой. Бүх зүйлийг төрөөс хараад суулгүй, шат шатны зохион байгуулалтаа сайжруулж ажилла" хэмээв.
Мөн Алтанбулагийн боомтоор нэвтэрч буй автомашинуудыг давхар ариутгах нэрийдлээр жолооч нараас 80 мянган төгрөг нэмэлтээр авч буйг зогсоохыг Чөлөөт бүсийн удирдлагуудад даалгаж, хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов.

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ