
Олон улсын хэмжээнд энэ 2021 оны Дэлхийн озоны давхрыг хамгаалах өдрийг “Монреалийн протокол хүн төрөлхтөн, хүнсний аюулгүй байдлыг хамгаалж, вакцины хөргөлтийг хангаж байна” сэдвийн доор тэмдэглэж байна. Манай улс ч энэ үйл хэрэгт бусад улс орнуудтай мөр зэрэгцэн хамтран зүтгэж байгаа билээ.
Монгол Улсынхаа ард иргэдэдээ Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдрийн мэнд хүргэе!
Манай гарагийн хүн төрөлхтөн, амьд байгалийг Нарны хэт ягаан туяаны хөнөөл болон хүн зоны дархлааг хамгаалж байдаг давхраат мандлын озоны давхаргыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах нь өнөө үед дэлхий нийтийн нэн чухал зорилтуудын нэг юм.
Хүн төрөлхтөн озон задалдаг бодисыг хэрэглээнээс гаргах, шинэ төрлийн хөргөлтийн бодис ашиглах технологи нэвтрүүлэхэд алхам алхмаар амжилт олсоор байна. Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколоор зохицуулдаг озон задалдаг хөргөлтийн бодисыг орлуулах бодис, шинэ дэвшилтэт технологи хэрэгсэл нь Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын аюулыг бууруулах вакциныг аюулгүй, удаан хугацаанд хадгалах, тээвэрлэх хамгаалахад онцгой үүрэг гүйцэтгэж байна. Тийм учраас өнөөдөр хүн төрөлхтөнд нэн чухал тэмдэглэлт өдөр юм.
Монгол Улсын Засгийн Газраас зарим төрлийн озон задалдаг бодисын импортыг 2010 оноос бүрмөсөн зогсоож, озон задалдаг бөгөөд дэлхийн дулааралд сөрөг нөлөөтэй хөргөлтийн бодисын хэрэглээг мөн адил олон улсын өмнө хүлээсэн үүргийнхээ хүрээнд 2025 он гэхэд 67.5 хувиар бууруулах хүчин чармайлт гаргаж холбогдох эрх зүйн орчин бүрдүүлж, олон улсын жишигт нийцсэн квот, зөвшөөрлийн тогтолцоог бүрдүүлэн ажиллаж байна.
Цаашид Засгийн газраас хөргөлт, агааржуулалтын салбарын хүний нөөц, чадавхыг бэхжүүлэх, холбогдох стандартууд, сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, орлуулах шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх талаар түлхүү анхааран ажиллах болно.
Озоны давхаргыг хамгаалах, дэлхийн дулаарлыг сааруулахад төр-хувийн хэвшил, иргэдийн оролцоо гол үүрэгтэй байгааг Та бүхэндээ уламжилж байна.
Байгаль дэлхий минь цэвэр тунгалаг, хүн зон маань эрүүл энх байх болтугай.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн,
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
Нямжавын Уртнасан
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ