
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргалаас “Хариуцлагын гэрээ”-ний талаар зарим зүйлийг тодрууллаа.
-Хоол үйлдвэрлэлийнхэн нийслэлийн удирдлагуудтай “Хариуцлагын гэрээ” байгуулан ажиллаж байгаа. Энэхүү гэрээний биелэлт ямар түвшинд байна вэ?
-Нийслэлийн Засаг даргаас санаачлан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналт газар болон Нийслэлийн Цагдаагийн удирдах газрынхан хоол үйлдвэрлэгчидтэй уулзаж, эхний ээлжид ресторан, зоогийн газрын удирдлагуудтай “Хариуцлагын гэрээ” байгуулан ажилласан. Бусад байгууллага ч үе шаттайгаар гэрээ байгуулан, үйл ажиллагаагаа эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 2548 аж ахуйн нэгж, иргэн үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.
-“Хариуцлагын гэрээ”-ний үр дүн ямар байна вэ?
-“Хариуцлагын гэрээ” нь төр болон аж ахуйн нэгж, иргэн гэсэн гурван тал хариуцлагатай байж, цар тахлыг давж гарна гэдэг үндсэн ойлголтын суурь болж өгснөөрөө онцлог. Аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд сэтгэл өндөр байгаа. Гурван байгууллагын баталсан удирдамжийн дагуу хяналт, шалгалтыг үе шаттай явуулж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна. Түр журмын биелэлт хангаагүй, гар ариутгагч байршуулаагүй зэрэг зөрчлийг тухайн үед нь хэлж, арилгуулж байгаа.
-Сүүлийн үед хурим, найр хийсэн зэрэг ноцтой гэмээр зөрчил мэр сэр дуулдаж байна?
-“Хариуцлагын гэрээ”-нд энэ тухай маш сайн тусгасан. Гэрээг байгуулахын өмнө ресторан, зоогийн газар, диско баар, караоке, лоунжны үйл ажиллагаа эрхлэгчидтэй нэг бүрчлэн уулзаж, хориглох үйлчилгээ, зүйл заалтыг нарийн танилцуулсан байгаа. “Хариуцлагын гэрээ”-нд олныг хамарсан хурим, найр, хүлээн авалт хийхийг хориглоно гэж тодорхой заасан. Нэмэлт тоног төхөөрөмж ашиглахыг ч хориглосон юм. Хориглосон үйл ажиллагаа явуулсан эхний хоёр тохиолдолд сануулга өгч байна. Харин гурваас дээш удаа олныг хамарсан үйл ажиллагаа явуулбал “Хариуцлагын гэрээ”-г цуцалж байгаа. Гэрээг цуцалсан тохиолдолд тухайн аж ахуйн нэгж 22:00 цаг хүртэл зөвхөн хүргэлтийн үйлчилгээ үзүүлнэ. Заалаар үйлчлэхгүй.
-Шөнийн клубүүд оройн цагаар маш олон хүнд согтууруулах ундаагаар үйлчилж байна гэж иргэд гомдоллож байгаа?
-Шөнийн клуб ч ялгаагүй “Хариуцлагын гэрээ” байгуулсан. Гэрээнд зөвхөн хоол болон уух зүйлсээр үйлчилнэ гэж заасан. Нэмэлт тоног төхөөрөмж ашиглах буюу караоке ажиллуулж, хөгжим тавих зэргээр үйлчлэхийг хориглосон. Хамгийн сүүлд буюу есдүгээр сарын 11, 12-нд хийсэн хяналт шалгалтаар ноцтой зөрчил гаргасан 13 аж ахуйн нэгжийн “Хариуцлагын гэрээ”-г цуцлаад байна. Эдгээр газар 22:00 цаг хүртэл хоол хүргэлтийн үйлчилгээ эрхэлнэ.
-Аж ахуйн нэгжүүд хүчин чадлынхаа 50 хувьд хүрэхээргүй хэмжээнд задгай талбайд хурим найр хийхэд татгалзах шалтгаан юу вэ?
-Нийслэлийн удирдлагуудын зүгээс аж ахуйн нэгж, иргэдийнхээ үйл ажиллагааг дэмжих, нэг ч гэсэн газрын бизнесийг үргэлжлүүлэх, ажлын байрыг тогтвортой байлгах бодлого баримтлан ажиллаж байгаа. Гэвч эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар согтууруулах ундаа хэрэглэсэн болон дуу чимээ ихтэй орчинд хүний дуу хоолой өндөрсөж, тэр хэрээр шүлс цацрах нь ердийн үеэс хэд дахин илүү байдгийг тогтоосон. Тиймээс олныг хамарсан арга хэмжээ битгий хийгээч гэж байгаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ