
Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв төрийн 47 байгууллагын 451 төрлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байна. Үүнээс хоёр байгууллагын есөн төрлийн тусгай зөвшөөрлийн үйлчилгээг үзүүлдэг. Тодруулбал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны тав, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дөрвөн үйлчилгээг үзүүлж байгаа юм. Мөн дөрвөн байгууллагын 15 төрлийн үйлчилгээнд зөвшөөрөл олгодог. Эдгээрт Нийслэлийн Соёл, урлагийн газрын тав, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дөрөв, Нийслэлийн Байгаль орчны газрын гурав, Хот байгуулалт, хөгжлийн газрын гурван үйлчилгээ багтаж байгаа юм.
Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл болон Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Соёл урлагийн газраас үзүүлдэг зөвшөөрөл олгодог үйлчилгээг төрийн үйлчилгээний цахим систем /www.e-mongolia.mn/-ээр 2020 оны арваннэгдүгээр сараас эхлэн үзүүлж байна. Тусгай зөвшөөрөл болон зөвшөөрлийн үйлчилгээ нь шат дамжлага ихтэй, олон төрлийн баримт шаардлагатай байдаг. Иймээс эдгээр үйлчилгээний шат дамжлага, баримт бичгийн тоог багасгах, цахимжуулах арга хэмжээнүүдийг холбогдох байгууллагуудтай хамтран шат дараатай хийж, хэрэгжүүлж байгаа юм.
Түүнчлэн Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, үйл ажиллагаа болон “Ковид-19”-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Есдүгээр сарын 9-15-ны хооронд дээрх тусгай дугаарт нийт 1637 иргэн хандаж мэдээ, мэдээлэл авлаа. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 34 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 2.25 минут байна. Мөн тус хугацаанд “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 38 иргэн хандаж, 15 иргэн автомат хариулагчаас, 23 иргэн оператор ажилтантай холбогдон мэдээлэл авлаа. Дархлаажуулалтын явуулын болон суурин цэгийн байршлыг 1800-1200 тусгай дугаарын утас, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудас болон тус хуудасны чатботоос авах боломжтой.
НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ