
“Салбарын цахим шилжилт” хэлэлцүүлгийн хүрээнд “Ухаалаг хот” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийн модератороор Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр ажиллав. Мөн “Google” компанийн ахлах инженер Б.Баттулга, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Хурдасгуур лаб хөтөлбөрийн ахлагч Ж.Санчир, “UBCab”-ын үүсгэн байгуулагч Н.Отгонбаяр, ZTE корпорацын техник хариуцсан менежер Д.Солонго нар оролцлоо.

Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудал бол түгжрэл. Тиймээс энэ үеэр оролцогчид түгжрэлийг хиймэл оюун хаан ашиглан бууруулах талаар хэлэлцсэн юм. Мэдээлэл технологи, IT дээр суурилсан түгжрэлийг бууруулах шийдлүүдийг дэлхийн олон улс ашиглаж байгааг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байв. Замыг өргөсгөхөөс илүү тухайн замыг яаж үр дүнтэй ашиглах вэ гэдэг чухал юм. Мөн хувийн машинтай байх хэрэглээ, шаардлагыг бууруулахын тулд үндсэн дэд бүтцээ хэрхэн зохион байгуулах, энэ шаардлагыг мэдээлэл, технологи дээр суурилж, сайжруулсан шийдлийг гаргах хэрэгтэй. Түүнчлэн товчоод дээр авдаг замын хураамжийг ухаалаг байдлаар шийдэх шаардлагатайг хэлж байлаа.
Хэлэлцүүлэгт оролцогчид хувийн машиныг тодорхой хэмжээгээр хязгаарлах шаардлагатай гэдэгт санал нэгдэж байв. Ингэхдээ хотын төвийг бүсчилж, төлбөрийн систем бий болгох хэрэгтэй. Мөн нийтийн тээврийг төрөлжүүлэн хөгжүүлэх шаардлагатай гэсэн юм.

Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийг удирдагч Д.Ихбаяр энэ үеэр төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо байгуулагдаж, энэ чиглэлээр Ажлын хэсэг гарсан гэдгийг тодотгов.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ