
Коронавируст халдварын тархалтыг бууруулах зорилгоор 22:00 цагаас эхлэн үйлдвэрлэл үйлчилгээний газрын ажиллах цагийг хязгаарлах саналыг Эрүүл мэндийн яамнаас гаргасан. Ингэснээр тархалтыг багадаа 20 хувиар хумих тооцоололтой байгаа юм.
Энэ саналын талаар Засгийн газар ямар байр суурьтай байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс тодруулахад "Гуравдугаар тунд иргэд идэвхтэй хамрагдвал шинэ жилээ ч тэмдэглэх боломжтой. Бид хоёр жил шинэ оноо тэмдэглээгүй. Энэ нь зөвхөн баяр гэдэг утгаараа бус эдийн засгийн эргэлттэй холбоотой тул дэмжиж байгаа юм.
Бид эдийн засгаа нээх хэмнэлд орж, дасан зохицох хэрэгтэй. Дэлхийн олон улс орон вакцингүй байхад бид гурав дахь тунгаа хийлгэхийг гуйж байгаа. Вакцинжуулалт 60 хувьд хүрээгүй ихэнх газар эдийн засаг нь хаалттай байгаа.
Засгийн газар нээлттэй байх бодлого баримтална. Эрүүл мэндийн яамнаас оройн 22:00 цагаас хойш хаах санал гаргасан ч аж ахуйн нэгжүүдээ бодоод хариуцлагатай хандвал тэгэх шаардлагагүй гэж үзэж байна.
Эрүүл мэндийн салбарынхны нөр их хөдөлмөр, эдийн засгийн урсгал үүсгэхээр хичээж буй баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхэн, вакцинжуулалтын зэрэгцээ нийгэм хөл хорионоос залхсан байгаа гэхчлэн амаргүй цаг хугацааны солбицол дунд бид байна. Иймд эрүүл мэнд, эдийн засагтаа анхаарч, хамтын хариуцлагатай байж, хаалттай байгаа бүхнээ нээхийн төлөө ажиллаж байна" гэв.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ