Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул аймаг дахь АШУҮИС, ШУТИС, ХААИС-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Их, дээд сургуулиудыг сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор болгож орон нутагт хөгжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр судалгаа хийж байна.
АШУҮИС: 1969 онд Сувилагчийн техник мэргэжлийн сургууль нэртэйгээр байгуулагдсанаас хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөдөр хоёр хичээлийн байр, 300 ортой дотуур байртай. Нийт 2000 хүний хүчин чадалтай ч 879 оюутан суралцаж байна. Өнөөдрийн байдлаар 84 багш, ажилтантай. Ажилтнуудын зүгээс төрийн албан хаагчийн 36 сарын нэмэгдлийг шийдвэрлэж өгөхөд анхаарах, сургуулийн дэргэдэх сувиллын зөвшөөрлийн асуудлыг хөндөж байлаа. Үүнээс гадна их сургуулийн сургалтын эмнэлэг байгуулахаар төлөвлөж ажиллаж байгаа юм.
ШУТИС: ШУТИС-ийн орон нутаг дахь ганц бүрэлдэхүүн сургууль юм. Хоёр хичээлийн байр, 300 ортой дотуур байртай. 3000 оюутны хүчин чадалтай ч одоогоор 1102 оюутан суралцаж, 109 багш, ажилтан ажиллаж байна. Энэ тоог гурав дахин өсгөх бүрэн боломжтой юм. Боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд эрдэм шинжилгээний лаборатори байгуулагдсан. Лаборатори нь тус сургуульд төдийгүй бүс нутгийн хэмжээнд үйлчилгээ үзүүлэх боломжтой аж. Үйлчилгээ, чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлага байгааг удирдлагууд нь хэлж байлаа.
ХААИС: ХААИС-ийн харьяа Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн Агроэкологи бизнесийн сургууль 1969 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2000 оюутны хүчин чадал бүхий хоёр хичээлийн байр, 350 ортой дотуур байртай. Одоогийн байдлаар 444 оюутан суралцаж, 73 оюутан дотуур байранд амьдарч, 74 багш, ажилтан ажиллаж байна. Бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах боломж энд бий.
Дархан-Уул аймагт их сургуулийн хотхон байгуулахдаа оюутнуудад зориулсан төлбөрийн хөнгөлөлт, тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмжийг багш, ажилтан, ажиллагчдад олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх, орон сууцжуулах хөтөлбөрт аймгийнхныг хамруулахад анхаарч ажиллах юм.
Эх сурвалж: БШУЯ

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ