![]()
Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг зохион байгуулах явцад коронавируст халдвар /КОВИД-19/-ын эрсдлээс урьдчилан сэргийлэх, сонгуулийн сурталчилгааны болон сонгогчийн санал авах ажиллагааны үед халдвар хамгааллын дэглэмийг чанд сахина.
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 152 дугаар тогтоолоор баталсан сонгуулийн үед коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журмыг үндэслэн Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуульд оролцож буй нам, эвсэл, нэр дэвшигчдэд дээрх түр журмыг мөрдлөг болгохыг зөвлөж, Хэнтий аймаг болон нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн хороодод хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг, чиглэл өглөө.
Мөн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, хамтран ажиллах хүсэлтийг Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Онцгой комиссын дарга Д.Сумъяабазар, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, дүүргийн Онцгой комиссын дарга Н.Алтаншагай, Хэнтий аймгийн Засаг дарга, Аймгийн Онцгой комиссын дарга Ц.Идэрбат нарт хүргүүлж, түр журмын хэрэгжилтийг хангаж ажиллахдаа онцгой байдал, эрүүл мэндийн байгууллагаас гадна бусад холбогдох мэргэжлийн байгууллагуудтай ажлын уялдаа холбоогоо хангаж, хамтран ажиллах шаардлагатай гэж үзлээ.
Сонгуульд оролцож буй нам, эвсэл, нэр дэвшигч нь ухуулах байр, уулзалт, сурталчилгааны үед коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах ажилтныг томилж, ажиллуулах, урьдчилан сэргийлэхтэй холбогдох зардлыг хариуцаж, сурталчилгааны үед сонгогчидтой хийх уулзалт, хурал, цуглааныг цахим хэлбэрээр зохион байгуулах, танхимд зохион байгуулсан тохиолдолд байр, танхимыг 2 цаг тутамд ариутган цэвэрлэж, 30 минут тутамд танхимын агаар сэлгэх, хүн хоорондын зай /1,5 м-ээс багагүй/ барих, оролцогч бүрийн биеийн халууныг хэмжиж, амны хаалттай байлгах, нэг удаагийн бээлий өмсөх, 18 нас хүрээгүй хүнийг сурталчилгааны ажилд оролцуулахгүй байх зэрэг түр журмын зохицуулалт мөрдөгдөх юм.
Түүнчлэн нэр дэвшигч сурталчилгааны хугацаанд уулзалт, хурал, цуглаан хийсэн газар, цаг хугацаа, оролцсон хүний тоо, сурталчилгаа хийж явсан маршрутыг нотолсон бүртгэлийг хөтөлж, гэрэл зураг, эсхүл дүрс бичлэгээр баримтжуулан шаардлагатай тохиолдолд уг мэдээллийг эрх бүхий байгууллагуудад гаргаж өгөх үүрэг хүлээнэ. Хүний суурь эрх болох сонгох, сонгогдох эрхийг хэрэгжүүлэхдээ халдвар хамгааллын дэглэмийг сахих нь өнөөгийн нөхцөлд нэн чухал байна гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ