
“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. ХХААХҮЯ, НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас есдүгээр сарын 16-23-ны хооронд “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн задгай талбайд зохион байгуулсан. Энэ хүрээнд нийслэл болон 15 аймгийн 176 тариалан эрхлэгчид, ногоочид нийт 15 төрлийн 700 тонн гаруй төмс, хүнсний ногоог нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд нийлүүлж, 770 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. Мөн 18 хүнсний үйлдвэр, 20 мал аж ахуй эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд оролцжээ.
Улаанбаатар хотын хүнсний хангамжийн гол нийлүүлэгч болох Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Ховд аймгийн оролцогч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын зүгээс жижиг, дунд үйлдвэрлэгч болон ногоочид, тариаланчдыг дэмжиж, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсний ногоо, бүтээгдэхүүнээр хангах, хүнсний нөөцийг бүрдүүлэх, үнийг тогтвортой хадгалах, өрхийн бизнесийг сайжруулж ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор тус арга хэмжээг арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл сунгаж өгөх талаар ХХААХҮЯ-нд хүсэлт гаргасан. Үүний дагуу ХХААХҮЯ-ны сайд З.Мэндсайханаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт уг арга хэмжээг задгай талбайд үргэлжлүүлэн зохион байгуулах хүсэлт гаргасан байна. Дээрх хүсэлтийн дагуу НЗДТГ-аас дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын үед эдийн засгийг дэмжих, ажлын байрыг тогтвортой байлгах, газар тариалан эрхлэгч болон жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Сүхбаатарын талбайд нийт 50 асраар үнэ төлбөргүй худалдаа, үйлчилгээ эрхлэх боломжийг ханган ажиллаж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар энэ талаар “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээг өргөн хүрээнд Улаанбаатар хотод зохион байгуулахаар ХХААХҮ-ийн сайдтай ярьсан. Хувийн хэвшил, ногоо тарьж байгаа иргэдээ дэмжих бодлого барьж байна. Иргэдээс түрээс авахгүй байдлаар зохион байгуулж, халдвар, хамгааллын дэглэмийг мөрдүүлэх зохицуулалтыг хийж байна” хэмээн ярилаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ