
УОК-ын өнөөдрийн хурлаар Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөөр 2015 онд ашиглалтад орсон 100 гаруй тэрбум төгрөгийн эрүүл мэндийн цогцолбор, 50 өрхийн орон сууц үнэ төлбөргүй шилжсэнийг улсын өмчид буцаан авах шийдвэрийг гаргажээ.
УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан:
- Анх ковид дэгдэж эхлэхэд байхад 1000 гаруй орж дэлгэж байсан ч өнөөдөр бараг 22 мянган ор дэлгээд байна. Үүний тал хувь нь орон нутагт бий. Өчигдөр гэхэд 500 гаруй ор нэмж дэлгэлээ. Орон нутгийн эрүүл мэндийн нөөцийг нэмэгдүүлэх, зөвхөн орон нутагт гэлтгүй нийслэлд шаардлагатай бүх арга хэмжээг авах хэрэгтэй байна. Эрдэнэт Медипас эмнэлэгийн 200 ортой байгууламжийг 2015 онд 69,9 тэрбум төгрөгөөр барьж, 50 айлын орон сууц, дэд бүтэц бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг үнэ төлбөргүйгээр 18 жилийн хугацаатай гэрээ байгуулан хувийн байгууллагад шилжүүлсэн ч өнөөг хүртэл улс нэг ч төгрөг аваагүй.
Ийм нөхцөл байдалд улсад нэг ч гэсэн ор хэрэгтэй байна. Эмнэлгийг улсад буцаан авах бүрэн боломжтой, бид үүнийг ойрын хугацаанд шийдвэрлэнэ.
Мөн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд урьдчилан сэргийлэх үзлэг нэрийдлээр Эрдэнэт үйлдвэрээс 12,7 тэрбум төгрөгийг бэлнээр авч ашигласан бөгөөд энэ нь өнөөдрийн ханшаар 120-130 тэрбум төгрөгийн эмнэлэг юм. Орхон аймгийн эрүүл мэндийн салбарыг чадавхжуулах, улсын мөнгийг шамшигдуулсан гэсэн үндэслэлээр улсад буцаан авах шийдвэрийг гаргалаа. Нэг ч төгрөгийн төлбөргүйгээр энэ том барилгыг хувьдаа аваад дээрээс нь бэлнээр хэдэн тэрбумыг авч, буцаагаад 6 тэрбумыг төлбөр гээд шилжүүлж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдэгдсэн байж болзошгүй байна. Ийм нөхцөл байдалд улсад нэг ч гэсэн ор хэрэгтэй байна. Эмнэлгийг улсад буцаан авах бүрэн боломжтой, бид үүнийг ойрын хугацаанд шийдвэрлэнэ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ