
Энэ оны эхнээс 09 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд Мэргэжлийн хяналтын байгууллагаас улсын хилээр орсон 182 864 тээврийн хэрэгсэл, 203 691 зорчигчид эрүүл мэндийн хяналт хийж, 18 355 тохиолдлыг тусгаарлан ажиглалтад шилжүүлээд байна. Мөн хугацаанд зөөвөрлөгдсөн 638 тохиолдол батлагдсан ба хилийн нэвтрэх цэгт энгийн горимоор нэвтэрсэн 8818 зорчигчоос коронавируст халдвар /КОВИД-19/ илрүүлэх ПГУ шинжилгээг авахад 85 тохиолдол эерэг гарчээ.
Үүнээс харвал коронавирусийн мутацлагдсан хувилбар хил дамжин тархах эрсдэл байсаар байна.
Хилийн боомтод ажиллаж буй хяналтын болон мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, хамтран ажиллах, улсын байцаагчдыг чадавхжуулах зорилгоор Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Улсын хилийн боомт, гүний хяналтын бүсэд Ковид-19 халдвараас сэргийлэх, хариу арга хэмжээ авах” сэдэвт цахим сургалтыг энэ сарын 23, 24-ний өдрүүдэд зохион байгууллаа. Уг сургалтыг ДЭМБ, ЭМЯ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, Монголын халдваргүйтгэл, ахуйн шавж, мэрэгчтэй тэмцэх холбоо зэрэг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулснаараа онцлог юм.
ДЭМБ-ын мэргэжилтэн, тархвар судлаач Б.Дуламрагчаа, Эрүүл мэндийн сайдын халдварт өвчин хариуцсан зөвлөх А.Амбасэлмаа, ЗӨСҮТ-ийн тархвар судлаач Ц.Энхбаяр, ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн эрүүл ахуйн хяналтын хэлтсийн дарга С.Хонгорзул, МХЕГ-ын хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга Т.Төмөрбаатар нар цар тахлын өнөөгийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, анхаарах асуудлын талаар мэдээлэл хийлээ. Мөн албаны бусад хүмүүс агаарын болон хуурай зам, хилийн боомт, гүний хяналтын бүс дэх хяналт, халдвар хамгаалал, анхаарах асуудлын талаар мэдээлэл хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Сургалтад 100 гаруй улсын байцаагч цахимаар хамрагдлаа.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ