
НЗДТГ, Дэлхийн банктай хамтран “Улаанбаатар хотын Цэвэр агаар-Нэмэлт санхүүжилтийн төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа. Уг төслийн хүрээнд энэ жил дулаан алдагдлыг бууруулахад голчлон анхаарч байгаа бөгөөд нэг сургууль, гурван цэцэрлэг, дөрвөн угсармал орон сууцны дулаан алдагдлыг бууруулахаар ажиллаж байна. Үүний дагуу Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн дулаан алдагдлыг бууруулахаар дулаалгын ажлыг эхлүүлжээ. Тус сургууль нь байгуулагдсан цагаасаа хойш 40 жилийн хугацаанд дулаалга засварын ажил огт хийж байгаагүй тул өвлийн цагт сурагчид сэрүүн нөхцөлд хичээллэдэг байсан аж.
“Улаанбаатар хотын Цэвэр агаар-Нэмэлт санхүүжилтийн төсөл”-ийн зохицуулагч Н.Баяртогтох “Урьд өмнө нь дулаалгын ажил огт хийж байгаагүй тул 37 дугаар сургуулийг сонгон, төсөлдөө хамруулсан. Дулаалгын ажил есдүгээр сард эхэлсэн бөгөөд аравдугаар сарын 10-нд засварын ажил бүрэн дуусаж, хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Ер нь барилгын дулаан алдагдлыг бууруулснаар эрчим хүчний хэмнэлт үүсдэг. Эрчим хүчээ хэмнэснээр агаарт хаягдаж буй бохирдол багасдаг” хэмээв.

Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн дулаан алдагдлыг бууруулах хүрээнд хэд хэдэн ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Тухайлбал, барилгын бүх цонхнуудын резинэн жийргэвчийг солин, хуучны модон цонхнуудыг вакум цонхоор сольж, шинэчлэхийн сацуу зарим хаалгыг нь сольжээ. Түүнчлэн барилгын суурийн дулаалга, гадна фасадны дулаалга, дээврийн дулаалга зэргийг хийж байгаа аж. Одоогоор дулаалгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа тухай төслийг гүйцэтгэгч “Лхатоном” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Төмөрбаатар ярьж байлаа. Тэрбээр үргэлжлүүлэн “Сургуулийн дулаалгын ажлыг хийж гүйцэтгэснээр тухайн сургууль, цэцэрлэгүүд дулаан өвөлжих, хүүхдүүд нь аятай тухтай хичээллэх, дулааны эрчим хүчийг бага зарцуулах давуу талууд бий болно” хэмээв.

Төслийн талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө “Улаанбаатар хотын Цэвэр агаар-Нэмэлт санхүүжилтийн төсөл”-ийн хүрээнд маш олон хэрэгцээтэй, чухал ажлуудыг хийж байгаа. Сургууль, цэцэрлэгийн дулаалгын ажлаас гадна 83-р цэцэрлэгийг газрын гүний дулаанаар холбох ажлыг эхлүүлээд байна. Дараагийн чухал ажил бол гэр хорооллын айл өрхүүдийн гэрийн дулаалга юм. Гэр сууцаа дулаалан, дулаан алдагдлыг үгүй хийснээр түлш хэмнэх давуу талтай. Цаашдаа энэ төслийн хүрээнд олон чухал ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа” хэмээв. Энэ жилийн хувьд Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн барилга, байгууламжуудыг дулаалах ажлыг хийж байгаа бол дараа жилээс хүн ам ихтэй, алслагдмал бүс нутгийн сургууль, цэцэрлэг, угсармал орон сууцны дулаан алдагдлыг бууруулахад анхааран ажиллах болно гэдгийг онцолж байлаа.

“Манай сургууль энэ хичээлийн жилийг 2126 хүүхэдтэйгээр эхлүүлээд байна. 40 жилийн хугацаанд ийм томоохон хэмжээний урсгал засвар хийж байгаагүй. Иймд манай сургуулийг сонгон, төсөлдөө хамруулж, дулаалгын ажил хийж байгаад сургуулийн багш, ажилчид, сурагчдын өмнөөс баярлаж байгаагаа илэрхийлж байна” хэмээн 37-р сургуулийн сургалтын менежер А.Цогтгэрэл ярилаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ