Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл нар уулзаж, "МИАТ" ТӨХК-ийн санхүүгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцжээ.
Цар тахлаас шалтгаалан олон улсын хуваарьт нислэг зогсож, зорчигч тээврийн орлого буурч, сүүлийн 20 сарын турш тус компани өөрийн нөөц бололцоог дайчлан агаарын хөлгийн түрээсийн төлбөр, техник үйлчилгээ, даатгал зэрэг тогтмол зардлаа нөхөх, цалин, хөрөнгө оруулалт, нислэгийн шууд бус зардлаа бууруулах зэргээр хэмнэлтийн горимоор ажиллаж байгаа аж.

“МИАТ” компанийн зорчигч тээвэр 2019 онд 1936 нислэгээр 788.5 мянган зорчигч тээвэрлэж, төлөвлөгөөнөөс 21.5 мянган хүнээр буюу 2.8 өссөн, өмнөх оноос 69.7 мянган хүнээр буюу 9.7 хувиар нэмэгджээ. Ачаа тээвэрлэлт төлөвлөгөөнөөс 759.7 тонн буюу 20.3, өмнөх оноос 59.8 тонн буюу 2.0 хувиар буурсан байна.
Харин дэлхий даяар тархсан цар тахлаас шалтгаалан 2020 оны хоёрдугаар сараас олон улсын нислэгийг зогсоосноор 315 нислэг гүйцэтгэн 213.6 зорчигч тээвэрлэж, тээвэрлэлтийн орлого тасарч, 2020 онд 58.0 тэрбум, 2021 оны эхний хагас жилд 35.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээн үйл ажиллагаагаа зогсоох хэмжээнд хүрчээ.
Иймд тус компанийн санхүүгийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэлийг ханган ажиллахаар тогтсон байна.
Эх сурвалж: ЗТХЯ
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ