Баянгол дүүрэг, 17, 18 дугаар хороо, Амарсанаагийн гудамжнаас Чингүнжавын гудамж хүртэлх буюу иргэдийн нэрлэж заншсанаар Модны 2-ын голын 1.06км автозамыг өргөтгөн шинэчлэх ажил үргэлжилж байна.
Үүнтэй холбоотойгоор өнөөдрөөс эхлэн аравдугаар сарын 2-ны 06:00 цаг хүртэл хугацаанд замын үлдсэн хэсгийг хаажээ.
Иймд жолооч та бүхэн бусад замыг сонгон замын хөдөлгөөнд оролцохыг нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас зөвлөлөө. Уг ажлын дараагаар тухайн замын хоёр талын явганы замыг шинэчлэх ажил үргэлжлэн хийгдэх юм байна.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.