
Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар иргэдийн төлөөлөлтэй уулзаж, газар зохион байгуулалтын талаар ярилцлаа.
Түүнтэй уулзахаар хүсэлт гаргасан эдгээр иргэд хот төлөвлөлт, газар зохион байгуулалт, гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой гомдол, саналтай байв. Тухайлбал, Баянзүрх дүүргийн иргэн С.Байгалмаагийн хувьд Гачууртын Шар хоолой, Булагтайн зусланд барьж буй амины орон сууцныхаа талаар гомдол гаргалаа. Тус газарт ах дүү хоёр 17.6 га талбайд газрын зөвшөөрөл авч /тухайн үед дүүргийн Засаг дарга зөвшөөрөл олгосон/, амины орон сууцыг олноор барьж худалдахдаа байгаль орчныг асар ихээр бохирдуулж, иргэдийн эрх ашгийг зөрчиж байгааг мэдээлсэн юм.
Энэ гомдлыг ойрын хугацаанд судалж, хууль журмын дагуу шийдэхийг холбогдох албаныханд даалгалаа. Түүнчлэн зарим иргэн хашааных нь үүдэнд олон тооны ТҮЦ байршуулснаас хашаандаа амьдрах боломжгүй болсон, амины орон сууцаа давхарлан барьж хэд хэдэн айлын цонх, тагт халхалсныг шийдэж өгнө үү гэх мэтээр асуудлаа шийдүүлэхээр уулзалтад иржээ.
Улаанбаатар хотод ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулган, дахин төлөвлөлтөд оруулж байгаа. Энэ төсөл амжилттай хэрэгжиж, иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулсан тохиолдол олон ч иргэд, барилгын компанийн хооронд маргаан үүссэнээс төсөл нь зогссон тохиолдол ч бий. Тэдний төлөөлөл ч мөн уулзалтад ирсэн байлаа.
Энэ бүх асуудлыг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар сонсоод, боломжтойг нь яаралтай шийдэхийг албаныханд даалгав. Нийслэл, дүүргээс шийдсэн ч иргэд хоорондын үл ойлголцлоос шалтгаалах зүйл ч байдаг аж. Ийм тохиолдолд эе эвээ хичээж, зөвхөн өөрийнхөө эрх ашгийг өмнөө тавилгүй, бусдыг бодолцож шийдвэр гаргахыг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч санууллаа.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын өгсөн үүрэг, даалгаврын дагуу хотын удирдлагууд иргэдийн санал, бодлыг сонсож, санаачилгыг үйл ажиллагаандаа тусгах, тулгамдсан асуудлыг шийдэх зорилгоор иргэдтэй уулзаж байгаа. Энэ удаагийн уулзалтад Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон Баянгол дүүргийн удирдлагууд оролцов.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ