
Улсын II төв эмнэлгийн дэргэд 2-5 насны 4 бүлэг, 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг нээлтээ хийлээ.

Тодруулбал тус эмнэлэг хуучин захиргааны байраа “Дэмжих уран харш” болон “АЙВИКО” компаниудын дэмжлэгтэйгээр засвар үйлчилгээ хийж, тохижуулжээ. Ийнхүү Баянзүрх дүүрэгт стандартын шаардлага хангасан шинэ цэцэрлэг нэгээр нэмэгдэж байна.

Тус цэцэрлэгийг нийслэлийн 50 дугаар цэцэрлэгийн удирдлага, хамт олон мэргэжил арга зүйгээр ханган ажиллах бөгөөд II эмнэлгийн ажилтан, албан хаагчдын хүүхдүүдэд зориулан үйл ажиллагаа явуулна.

Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан: “Дүүргийн хувьд сургуулийн өмнөх насны хамрагдалт 80 орчим хувьтай байдаг. Бидэнд цаашдаа сургуулийн болон цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажил бий. Үүнд тулгамдаж буй нэг асуудал бол сургууль, цэцэрлэгийн газрын асуудал байдаг. Өнөөдөр II эмнэлэг хуучин захиргааныхаа байрыг тохижуулж, албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа нь тун сайшаалтай ажил болж байна хэмээсэн юм.

Энэ жил Улсын Хоёрдугаар төв эмнэлэг байгуулагдсаны 90 жилийн ой тохиож байгаа бөгөөд тус эмнэлэгт 750 гаруй эмч, ажилчид ажилладаг байна.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ