
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж нар Сонгинохайрхан дүүргийн 12-р хорооны өрхийн эмнэлгийн вакцинжуулалтын явц, нөхцөл байдалтай танилцлаа. Коронавирусийн эсрэг вакцины III тунд хамрагдагсдын хувь хангалтгүй байгааг тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ч.Өнөрсайхан мэдээлж байв. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард иргэдэд вакцинжуулалтын ач холбогдлын талаар тайлбарлан, дархлаа сэргээх III тундаа идэвхтэй хамрагдахыг уриалсан юм.

Тэрбээр “Эдийн засгаа сэргээж, эрүүл мэндээ хамгаалахад дархлаа сэргээх III тун туйлын чухал ач холбогдолтой. Өнөөдрийг хүртэл дэлхий дээр нэгдүгээр тунгаа ч хийлгэж чадахгүй байгаа улс орнууд бий. Дэлхий дахинд бүрэн тунгийн дархлаажуулалт дөнгөж 30 хувьдаа ч хүрэхээргүй байна. Манай улсын иргэдийн 65 орчим хувь нь бүрэн тундаа хамрагдсан бөгөөд вакцины сонголттойгоор гурав дахь тунгийн дархлаажуулалтаа эхлүүлээд байгаа цөөн хэдэн орны нэг гэдгийг онцолмоор байна. Вакциныг татан авахад багагүй бэрхшээл үүсэж байгаа ч олдоц ховортой Файзер зэрэг вакциныг иргэддээ санал болгож байгаа. Иймд иргэд та бүхэн дархлаа сэргээх гурав дахь тундаа идэвхтэй хамрагдаарай. Дархлаажуулалтдаа хамрагдсанаар эдийн засгаа сэргээх, эрүүл мэндээ хамгаалах, дахин хөл хорио тогтоохгүйгээр амьдралын хэв маягаа үргэлжлүүлэх боломжтой болно” хэмээв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд хамгийн анх АстраЗенека вакциныг хийлгэж байсан бол сэргээх III тунд Файзер вакциныг сонгон хийлгэжээ. Вакцин хольж хийлгэхэд эрүүл мэндэд ямар нэг сөрөг нөлөөгүй гэдгийг эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд хэлсээр байгаа. Иймд иргэн та өөрт ойр байрлах эрүүл мэндийн төв, дархлаажуулалтын цэгүүдэд хандан вакцины III тундаа хамрагдаарай.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ